Эрхүү мужид ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр 7,8 тэрбум доллар санүүжилттэй угсаатны зүйн “Байгал “ төвийг байгуулах тухай тус мужийн Засгийн газрын дэд тэргүүн Лариса Забродская мэдэгдэв.

Түүний ярьснаар, төсөл нь “Евразийн ард түмнүүдийн үзэл санааг илтгэж байгаа аж” . Уг төсөлд оролцохоор Монгол, Япон, Хятад, Казахстан улсууд саналаа ирүүлжээ. “Байгал” төвийн барилгын ажлыг ЮНЕСКО дэмжсэн. Угсааны зүйн төв нь Ольхон дүүргийн нутаг дэвсгэр байна. Энэ нь Анга голын хөвөөнд буюу Чингисийн нэртэй холбоотой монгол туургатны ариун шүтээн газар юм.

“Байгал” төвийн орчинд биеийн тамир спортын цогцолборуд, морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн, бүс нутгуудын болон төсөлд оролцогч орнуудын төлөөлөгчдийн газруур байх юм. Түүнчлэн оричн үеийн нэрт мастер буриадын барималч Даши Намдаковын уран бүтээлийн музей байна.

«Музейг Намдаковын төслөөр барьж байгуулна. Энэ нь Байгал нуурын давалгаагаар шидэгсэн угаагдсан аврага том арслан зааны толгойн хэлбэртэй гурван давхар байшин байх юм» гэж Забродская хэлжээ. Түүний ярьснаар музейд урчуудын урлан, галерей болон үзмэрийн танхимууд байх юм. Тэдгээрт дэлхийн бусад орнуудын уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж болно.