Бээжин өөрийн нөлөөг Пхеньянд ашигласан бөгөөд тэднийг яриа хэлэлцээрийн хаалганд тулж ирэхийг шаардсан. Энэ тухай Пхеньянд Умардын ерөнхийлөгч Ким Чен Уны тусгай төлөөлөгч, чухамдаа тус улсын хоёр дахь хүн Чхве Рён Хэ мэдэгдсэн. Энэ бол түүнйи Хятад улсад хийсэн айчлалын гол зорилго юм.

Пхеньян нь хэнтэй, ямар түвшинд яриа хэлэцээр сэргээхэд бэлэн байгаа тухай тэр тайлбар хийсэнгүй. Нөгөөтэйгүүр, Чхве Рён Хэ нь БНХАУ-ын КН-ын ТХ-ны УТТ-ны байнгын хорооны гишүүн Лю Юшаньтай уулзалт хийснийхээ дараа өөрийн мэдэгдлээ хийсэн. Үүн дээр Хятад улс Солонгосын хойгийн цөмийн тулгамдсан асуудлаар зургаан талт гэрээ хэлэлцээрийг ойрын үед сэргээхийг уриалсан.Тэдгээр нь гурав дахь жилдээ тасарч байгаа бөгөөд Хятад, Орос, АНУ, Япон болон Өмнөд Солонгос Умардыг яриа хээлцээрийн танхимд буцаан авчирч чадахгүй байгаа юм.

Одоо ийм байдал нь өөрчлөгдөж магадгүй болоод байна. Вашингтон, Сөүл, Токио өөрийн зүгээс Пхеньянтай яриа хэлцээ явуулахад бэлэн гэж мэдэгджээ. Ингэхдээ тэд өөрийн саналуудыг Умард солонгос буулт мэтээр хүлээж авах ёстой мэтээр ойлгуулжээ. Саналууд хий хоосон болж өнгөрөв. Пхеньян ямар ч зүйл дээр санал авч чадсангүй. Яг энэ үед Хятад үг хэлэх болсон гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Алексей Медведев тэмдэглээд

«Хятад улс энэ тохиодолд бидний мэдэж байгаагаар, Умард Солонгост туслахаар ирсэн. Өнөөдөр Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх тухай, янз бүрийн радиусын пуужингуудын хөтөлбөрийг хааж, БНАСАУ-д Азийн эрх зүйн болон эдийн засгийн талбарыг буцаан авчрах тухай яригдаж буй юм. Яг үнэндээ маш урт хугацааны хэрэг. Одоо үүний анхны алхмыг хийж буй юм» гэлээ.

Хятад энэ байдлыг ашиглан Умард солонгост тодорхой шатанд туслаж байна. Өнөөдөр яриа хэлэлцээрийг санагчлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Энд Солонгосын хойгийн тулгамдсан асуудал, янз бүрийн зэвсгүүдийн туршилтуудыг зогсоох болон Умард Солонгосыг Азийн эрх зүйн болоод эдийн засгийн талбарт буцаан авчрах тухай яригдаж буй юм. Одоо эхний алхмыг хийгээд байна.

Хятадад зарчмын хувьд Пхеньяныг яриа хэлэлцээрт бэлэн байгаа тухай чухам Бээжинд зарлах нь чухал. Харин Умард Солонгосыг өдөөн хатгалга болон Зүүн-хойд Азид хурцадмал байдлаа зогсоох шаардлагатай тэр үед, Бээжингийн Пхеньянд дарамт шахалт үзүүлж чадна гэдэгт өрнөдийн түншүүд Хятадад эргэлзэж эхлээд байна. Бээжин Чхве Рён Хэг өөртөө урихдаа Пхеньянд болон Өнрөдийн орнуудад өөрийн дипломат хүчийг харуулахыг хүсчээ. Үүний тулд нилээд хэдэн дарамт шахалтын хөшүүрэг нөлөөлжээ. Юуны түрүүнд энэ бол эдийн засгийн хөшүүрэг юм.

Хэрвээ Пхеньян нь үнэхээр зургаан тал яриа хэлэлцээрт оролцох юм бол Умард Солонгос, Япон болоод Өмнөд Солонгосын ЗГ-уудтай яриа хэлэлцээрүүд нь бүтэлгүй байхаа болих юм. Токио, Сөүл нь эхлээд сонирхож эхэлэх бололтой. Хэрвээ ийм юм болвол Пхеньян нь хэн хэзээ, хэнийг нүүрээ бруулахад хүргэсэн гэдгийг санах ёстой юм. Бээжин нь япон, өмнөд солонгосын чиглэлд дипломатын хамгийн хүчтэй нүүдэл хийж байна.

Ким Чен Ун өөрийн зүгээс Солонгосын хойгийн сөргөлдөөн нь түүний улс төрийн нэр хүндийг унагаж байна гэдгийг ойлгохгүй байна гэж байхгүй. Энэ нь улс орныг эдийн засгийн эмх замбараагүй байдалд түлхэж буй юм. Нөгөөтэйгүүр, Хятад улстай харилцаан нилээд хөрсөн явдал нь түүний байр суурийг нам болон цэргийнхний дунд ганхуулж байна. Тэр эцэг Ким Чен Ирын ачаар удирдагч болсон.

Түүнд төлсөн урьдчилгаа нь аль хэдийн байхгүй болсон шиг байна. Тиймээс Бээжингээс Пхеньяныг Москва, Вашингтонд хэдийнээс хүлээж байна гэдгийг хятадын түншүүдийг оруулахгүйгээр зарлах нь Ким Чен Уны хувьд зайлшгүй хирнэ, нилээд хүчтэй хийх алхам болж байна. Энэ нь Хятад улстай ган бат найрамдалтайгийн бэлэг тэмдэг. Дүү нь ахынхаа үгийг авдаг гэдгийн жишээ.

Ким Чен Ун нь Бээжинд ирэхийг хүсч байна. Сүүлийн удаа тэр эцгийнхээ хамт очсон. Чхве Рён Хэ Бээжинд умард солонгосын удирдагчийн албан ёсны төлөөлөгчийн хувиар анхны айлчлалын хөтөлбөрийг ярилцахаар очсон. Гэтэл тэнд урилгыг дипломат тэмүүллийн үр дүнд л өгнө гэж ойлгуулсан бололтой.Хэрвээ Пхеньян нь үнэхээрийн цаашид ахынхаа үгэнд орохыг бодож байвал, түүнд үүний учир сайхан боломж олгоод байна.