Шувууны ханиадны Н7 N 9 вирус нь амьсгалын замаар болон агаараар дамжин халдварлаж болох аж. Гонконгийн их сургуулийн хэсэг эрдэмтэд уг вирусыг халдварлах хувилбаруудыг судлан үзээд ийм дүгнэлтэнд хүрчээ. Судалгааг мэрэгч амьтнууд дээр туршжээ. Тэгтэл вирус нь агаараар халдварласан байна. Нөгөөтэйгүүр, мэргэжилтнүүдийн ярьснаар, Н7 N 9 нь өөрөө нилээд их түрэмгий вирусд тооцогддог байна.

Гонконгийн эрдэмтэд энэү төрлийн вирус нь гахайд халдварлах боломжтой бөгөөд бусад өөр төрлүүдтэй ч холилдон илүү аймшигтай хэлбэртэй болж мэднэ гэж мэдэгджээ.

Шувууны томууны Н7 N 9 вирус нь Хятадын төвийн болонзүүн хэсгийн нилээд хэдэн мужуудад тархсан бөгөөд үүгээр 131 хүн халдварлаж, тэдгээрийн 36 нь нас бараад байна.