Сирийн ЗГ нь тус улсын асуудлаар зохиогдох олон улсын бага хуралд оролоцх зөвшөөрлөө өгөөд байна гэж өнөөдөр я Орос улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдэв. Ингэхдээ тэр Сирийн ЗГ-ын төлөөлөгчдийн болон дотоодын сөрөг хүчнийхний уур амьсгалыг болон үр бүтээлтэй гэж нэрлэв. Лукашевичийн ярьснаар, ОХУ болон АНУ-ын санаачилгаар Сирийн асуудлаар олон улсын бага хурал явуулах гэж байгаа нь Сирид цус асгаруулалтыг зогсоон, цаашдын ирээдүйд энх тайвныг хангах бодит боломж байх болно гэжээ. Лукашевич сөргөлдөөнтэй талуудыг өөрсдийн боломжийг алдахгүй байхыг уриалав. ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч нь сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг хатуу байр суурьтай байна.

Дипломатч хэлэхдээ, сөргөлдөөнийг зохицуулахын тулд Орос улс нь Сирийн ЗГ-тай бусад олон улсын олон тооны хэлхээ холбоог ашиглан Сирийн ЗГ-тай янз бүрийн төлөөлөгчдийн хэлхээ холбоог тогтоох ёстой юм гэжээ. Орос улс нь гадаадын түншүүдтэй ялангуяа, сирийн хямралд бодит орлого оруулж чадах түншүүдтэй яриа хэлэлцээр явуулж байна.