Сүүлийн үеийн Японы улс төрчдийн өнгөрсөн түүхийн  асуудлаар илэрхийлж байгаа байр сууриудад үндсэрхэг утга агуулга цухалзах болсонд Москва анхаарлаа хандууллаа гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдэв.

“Өнгөрсөн долоо хоногт Японы сэргэн мандалтын Намын удирдагчдын нэг Осаки Тору Хасимото  Солонгос, Хятадын “бүсгүйчүүдийн” тулгамдсан асуудлын тухай байр сууриа илэрхийлсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үед тэднийг японы армийн цэргийн албан хаагчдад бэлгийн харьцаанд орохыг шаардаж байжээ.

Ийм төрлийн мэдэгдэлүүд нь Бээжин, Сөүл төдийгүй Вашингтоны эгдүүцлийг хүргэжээ.

Энэ асуудлаар Орос улсын байр суурийг тайлбарлахдаа Лукашевич “Хасимотогийн амнаас гарсан энэ хий хоосон яриа нь ичгүүр сонжуургүйн шинж тэмдэг” гэжээ.

“Япон улсад Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд японы милитаризмтэй тэмцэж явсан Солонгос, Хятад болон бусад бүх орнуудын ард түмнүүдийн хувьд дээр өгүүлсэн гуталшигтай зүйлүүдэд нийтлэг үнэлэлт дүгнэлт хийж  чадах тийм эрүүл саруул хүчин байгаа гэдэгт найдаж байна” гэж Орос улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ өндөрллөө.