Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины америкийн ерөнхийлөгч Барак Обамад явуулсан илгээлт нь түүний захидлын шууд хариу биш юм. Харин хоёр талын болон олон улсын харилцааны асуудлаарх орос улсын чиглэл, зорилтууд юм. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков “Интерфакс” агентлагт уламжлав. Түүний ярьснаар, уг илгээлтийн агуулга нь өргөн цар хүрээтэй бөгөөд цэрэг-техникийн асуудалтай холбогдуулан зэвсэглэлд, ялангуяа, ПДХ системд хяналт тавина. Оросын тал  пүрэв гаригт Путинээс Обмад илгээсэн илгээлтийн хариуг “Их наймын” ДХУ-ын өмнө авна гэж хүлээж байгаа юу ? гэсэн асуултанд дэд сайд хариулахдаа, илгээлтийн солилцоо нь Москва-Вашингтоны хооронд байнга үргэлжилж байдаг яриа хэлцээгийн нэг хэсэг гэжээ.