Умард солонгосын зүүн эрэгт байсан янз бүрийн радиусын болон хамгийн сүүлийн “Мусудан” баллистик пуужингуудыг оруулсан нийт 9 пуужинг өөр газар шилжүүлэв. 4-р сарын эхээр тус улс  АНУ, Өмнөд Cолонгосын хамтарсан томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг эсэргүүцсэний тэмдэг болгон тэнд өөрийн пуужингуудыг байрлуулсан.

Сөүлд цэргийн эх сурвалжуудын уламжилснаар, 3-4 мянган км радиусын хоёр “Мусудан” пуужинг Пхеньян руу илгээжээ. Үүний дараа Вонсан боомтын зүүн эргүүдэд “Скад” төрлийн 300-500 км зайны долоон пуужин болон 1,3 мянган км зайны “Нодон” пуужинг байрлуулжээ. Өмнөд солонгосын тагнуулын газар эдгээр пуужинг өөрсдийн баазад буцаж ирснийг уламжилжээ. Ингэснээр Солонгосын хойгийн онц хурцадмал байдал одоохондоо намжаад байна.