Пхеньян Солонгосын хойгийн байдлыг зохицуулах асуудлаар яриа хэлцээг сэргээж эхлэх тухай Бээжингийн саналыг зөвшөөрөв гэж “Синьхуа” агентлаг уламжлав. Агентлагийн уламжилж байгаагаар, умард солонгосын тусгай төлөөлөгч, Солонгосын ардын армийн улс төрийн ерөнхий газрын дарга Чхве Рён Хэ  Бээжинд хийсэн айлчлалынхаа явцад БНХАУ-ын КН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн Лю Юньшаньтай уулзалт хийв.

Яриа хэлэлцээрийн явцад хятадын намын зохион байгуулагч Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт яриа-хэлэлцээрийг аль болох ойрын үед сэргээхийг уриалав. Чхве Рён Хэ тэмдэглэхдээ, Умард Солонгос  Хятад улсын байр суурьтай санал нэгтэй байгаа бөгөөд холбогдох талуудтай яриа хэлээрцээр хйиж эхэлэхэд бэлэн байна гэлээ.

Умард солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар “Зургаан талт” хэлэлцээрийн бүрэлдэхүүнд Хятад, Орос, Өмнөд Солонгос, Умард Солонгос, Япон улсууд болон АНУ ордог.