Сирид очсон оросын сэтгүүлчид 3-р сарын 19-нд Халеба хотын орчимд химийн дайралт хийсэн байж болзошгүй сирийн босогчдын тухай баримтуудыг НҮБ-ын нарийн бичгийн даргын газарт дамжуулав. Үүнийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хак батлаа.Түүний ярьснаар энэ мэдээллийг Сирид үй олноор нь утсгах зэвсгийг хэрэглэсэн гэдгийг мөрдөн шалгаж байгаа шинжээчдийн удирдагч Окс Сельстрём илгээсэн гэв.

3-р сарын сүүлээр Дамаск НҮБ-ын нарийн бичгийн газар босогчдыг химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлсэн. Оросын Төрийн радио,телвизийн хорооны сэтгүүлч Анастасия Поповагийн нотлож байгаагаар, хордуулах бодисуудыг ашигласан тухай баримтыг газар дээр нь хийсэн бичглэгүүдээс гадна хохирогчид болон нас барагсдыг хүргэж ирсэн гэрчүүд, эмч нар, Халебын их сургуулийн шинжээчдийн гэрчийн мэдүүлгүүдээс харж болно гэжээ.

Дамаскийн албан ёсоор өгөх хариуд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ район руу тусгай төлөөлөгчдийг илгээв. Гэхдээ Сирийн эрх баригчид  НҮБ нарийн бичгийн даргын газрын шийдвэрээр мөрдөх ажиллагаа явуулах тухай гаргасан шийдвэр нь Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй болон өөр бусад мэдээлэл тарсаны улмаас  тус улс руу шинжээчдийн багийг оруулахгүй байна.