Умард Солонгос нь “Солонгосын ардын армийн байнгын сургуулилтын хүрээнд даян дэлхийн энх тайван, тус улсад тогтвортой байдлыг хангах үүднээс өөрийн хууль ёсны эрхийг ашиглан “ пуужингууд хөөргөдөг. KCNA агентлаг өнөөдрийн мэдээндээ АНУ болон Өмнөд Солонгосыг эрс шүүмжлэн энэ тухай бичжээ.Умард Солонгос нь АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан “эрчимтэй явагдаж байгаа” сургуулилтуудыг тогтоон барих зорилгоор өөрийн ийм сургуулилтуудыг явуулдаг” гэж KCNA агентлаг өгүүлжээ. Түүнчлэн агентлаг нь саяхан америк-өмнөдийн “Foal Eagle” сургуулилтууд болсон тухай сануулжээ. Тэдгээрт өмнөдийн 200 мянга хүртэл болон америкийн 11 мянган црэгийн албан хаагчид оролцсон. Пхеньян ийм сургуулилтуудыг Умардын эсэрг чиглэгдсэн цэргийн үйл ажиллагаануудыг бэлтгэж байна гэж үзэж байна. Ийм нөхцөлд, “Умард Солонгос нь урьдын адил өөрийн цөмийн хөтөлбөрөө“ бэхжүүлсээр байх болно.