Токио Сөүлд өмнөдийн нийтлэлтэй холбогдуулан эсэргүүцэл илэрхийлжээ. Нийтлэлийн зохиогч нь Токиог зогсоо зайгүй бөмбөгдсөн болон Хиросима, Нагасакийн цөмийн бөмбөгдөлт нь японы милитаризмын Азийн орнуудад үйлдсэн гэмт хэргийн төлөө, ялангуяа, Маньчжурын 731-р отрядын аймшигт, хүншгүй туршилтууд явуулсны төлөөний “бурхны шийтгэл” гэж нэрлэсэн. Энэхүү нийтлэл Японы хариу үйлдэл, харилцан үзэн ядалтыг өдөөх ухуулга сурталчилгааг илүүд үзэх, Азийн ард түмнүүдийн өөрийн түүхэнд бодитой хандахыг хүсэхгүй байгаа зэрэг нь үүнийг гэрчилж байна.

Өмнөдийн сэтгүүлч Ким Чжины бичсэн нийтлэлд Японы тал эгдүүцсэн нь ойлгомжтой: Токио, Хиросима, Нагасакийн бөмбөгдөлт ямар ч гэм зэмгүй хэдэн зуун мянган хүний амийг авч явсан билээ. Эдгээр зэрлэг балмад явдлыг “бурхны шийтгэл” гэж сэтгүүлч нэрлэн нүгэл хийв. Бурхны ял шийтгэлийг гүйцэлдүүлэхээр сонгогдсон америкчууд нь хөөрхийлэлтэй азгүй азийнхны өш хонзонгийн тухай хамгаас бага бодсон байдаг. Токиог газартай тэгшитгэхдээ тэд Японыг бууж өгөхийг хүсч байсан. Харамсалтай нь Хиросима, Нагасакийг цөмөөр галдан шаатахдаа тэд бас нэг зорилго дагуулж байсан. Тэр бол ЗХУ-ыг “цөмөөр айлгах”.

Ингэхдээ Синдзо Абэгийн гурван сайд Ясукуни хийдэд очсон шалтгаан нь нийтлэлтэй холбоотой байсан гэдгийг мэдэгдэхгүйг хичээн, үүгээрээ япончууд шударга эсэргүүцэл илэрхийлсэн. Үүнд ямарч айж эмээх зүйл олж хараагуй Японы ерөнхий сайдаас ялгаатай нь солонгосчууд, хятадууд болон бусад азууд Токиогийн цэргийн шүүхийн гэмт хэрэгтнүүдийг хүндэтгэн, японы улс төрчдийн Ясукуни сүмд очсон тэдгээр мөргөлчдийг өнгөрсөн зууны 30-40-өөд оны японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна гэж хүлээн авч байна.

Япон улсад олон хүн гэмших юм байхгүй гэдэгт итгэдэг. Тэд өөрсдийгөө Азийн орнуудыг цагаан арьстны колончлолоос аварсан болон соёл иргэншилд баялаг авчирсан гэж үздэг. Хэрэг дээрээ бол огт тийм биш. Тайвань, Солонгос, Японыг нэгтгээд Япон нь тэнд хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийг хөгжүүлэх чамгүй зүйлүүдийг хийсэн. Гэхдээ эдгээр нутаг дэвсгэрийн хүн ам японы түрэмгийллийг өөр хүчин зүйлүүдээр дүгнэдэг.

Тэд үндэсний чөлөөлөх хөдөлгөөнүүдийг хүчтэй дарж байсан, орон нутгийн хүн амын газрын шинэчлэлийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байснаас олон тариачид газаргүй үлдэсэн, Япон руу хүмсүүийг албадан нүүлгэж байсан бөгөөд тэдийг үнэгүй ажиллах хүчин болгож боолчилж байсан. Хятадын тухай бол ярихын ч хэрэггүй. Тэнд японы түрэмгийлэгчид дур зоргоороо авирлаж байсан.

Эдгээр орнуудад японы эсрэг уур амьсгалтай байх нь хэвийн юм. Тэдгээр нь Япон улстай харилцахад саад болж байгаа бөгөөд Хятадад болон Өмнөд Солонгост японы бараа таваарт бойкот /эсэргүүцэл/ зарласан нь үүнийг гэрчилж байна. Заримдаа эдгээр нь японы эсрэг бүх арга хэмжээнүүдийн адил Бээжин, Тайвань болон Сөүлийн дохио зангаагаар Токиог дарамт шахалтанд оруулахын тулд байдаг.

Жишээ нь нутаг дэвсгэрийн маргаанууд. Гэхдээ хамгийн гол шалтгаан бол Японы 19-р зууны сүүл, 20-р зууны дунд үе хүртэл явуулсан түрэмгий бодлогыг Токио зөвтгөх гэж оролдож буй азийн орнуудын эгдүүцлийг хүргэж байгаад оршиж байна.Энэхүү түрэмгий бодлогын нэг бол Японыг колончлох гэсэн “цагаан арьстны“ бодлогыг таслан зогсоохоор, нэг бол АНУ-ын эдийн засгийн хаалтаар тайлбарлаж буй юм.

Магадгүй эдгээр таамгууд нь шудрага ч байж мэдэх юм. Гэхдээ зарим нь. Учир нь колончлолоос өөрийгөө хамгаалах нь бусад улс орны эсрэг түрэмгийлэл явуулна гэсэн үг биш юм. Энэ аюултай хандлагын тухай Геополитикийн хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн дарга Хаяси Ёсинага хэлэхдээ

«Түүхийн хангалтгүй мэдлэгтэй хүмүүс хэлэлцүүлгийг үргэлжлүүлж буй нь аймшигтай байдалд хүргэнэ. Түүхийн асуудлыг ярихад ийм байдал ажиглагддаг. “А“ тал нэг зүйлийг ярьдаг. “Б” тал өөр зүйлийг ярьдаг. Гэхдээ тэдгээрийн үзэл бодлыг ойртуулах нь түүхийн ухааны зорилго биш. Энд хамгийн чухал зүйл бол яагаад нөгөө тал өөр зүйлийг ярьж байна гэдэг л чухал.

Үүний тулд өндөр хэмжээний, бүр академийн хэмжээний түвшин шаардлагатай. Жишээ нь өнөөдөр Япон, Өмнөд Солонгосын хоорондын мэтгэлцээн нам түвшинд явагдаж байна. Энд хангалттай мэдэлэг үгүй, үр дүнгүй яриа хэлэлцээрүүд. Бид өөрийн үзэл бодлыг тайлбарлахыг хичээхгүй байна. Тэгээд ярилцагчийнхаа үзэл бодлыг ойлгохыг хүсэхгүй байна.

Энэ нь хэзээ ч эерэг үр дүнд хүргэхгүй. Миний бодлоор компьютерын дэлгэцний тоглоомыг тайван хэлэлцүүлэгтэй хольж хэрхэвч болохгүй. Тэгээд энд ид шидтэй эм хайхын хэрэггүй. Үүнд маш их хугацаа, маш их ажил шаардагдана» гэлээ.

Японы улс төрчид нь ард түмэндээ үндэсний тусгаар тогтнолыг хамгаалах тухай юм уу, аль эсвэл Азийг цагаан арьстнуудын колончлолоос аварсан мэтээр сайхан уриа лозунгууд нь хэрэг дээрээ илт түрэмгий бодлого байсан гэдгийг хүлээгээгүй цагт, хятад болон солонгосын ард түмнүүд японы эсрэг байсаар байх юм. Тэдний дотор цусанд дуртай, хэрцгий япончуудыг “бурхан гэсгээсэн“ тухай домог ч байсаар байх болно.