АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Газрын дундад тэнгисийн зүүн эрэгт “Огайо” ангиллын цөмийн шумбагч хоёр онгоцыг илгээгээд байна. Тэдгээр онгоц тус бүрдээ “Томагавк” 154 далавчит пуужин тээдэг бөгөөд радиус нь 1,6 мянган км аж. Хоёр шумбагч онгоц хоёулаа АНУ -ын ТЦХ-ний шуурхай 6-р флотын мэдэлд байдаг бөгөөд тэдний харьяанд Газрын-дундад тэнгисийн бүс ордог байна. ТЦХ – мэдээллийн албанаас уламжилж байгаагаар, пуужин тээгч шумбагч онгоцнууд 6-р флотын тэнгисийн хариуцлагатай бүсэд аюулгүй байдлыг хангахаар ирсэн аж.

“Флорида” шумбагч онгоц нь НАТО-гийн Ливийн эсрэг явуулсан “Одиссейн мандалт” ажиллагаанд идэвхтэй оролцсон.