Хичээлийн жил дуусч байна. Оросын их, дээд сургуулиуд гадаадын оюутнуудыг суралцахыг урьж байна, тухайлбал, Монголын; Одооноос ОХУ-ын их, дээд сургуулиудад квотоор суралцах гадаадын оюутнуудыг сонгон шалгаруулах асуудлыг “Россотрудничество” холбооны хэрэгжүүлэгч агентлаг шийдэж байх шийдвэрийг энэ жил гаргалаа. Өмнө нь энэ асуудлыг янз бүрийн бүтцүүд эрхэлж байсан бөгөөд багагүй тулгамдсан асуудлууд гарч байсан юм.

Саяхан тус байгууллагын тэргүүн Константин Косачёв Улаанбаатарт очоод иржээ. Тэр тэнд энэ асуудал болон монгол оюутнуудыг элсүүлэх тухай асуудлаар  хэлэлцжээ. Энэхүү ажлын гол зорилго бол Оросод суралцах оюутнуудыг сонгон шалгаруулах ажлыг “нэг гарт” ил тод, ойлгомжтой, нийтлэг явуулахад оршиж буй юм гэж Константин Косачёв үзэж байна.

«Одоо олон улс орнуудад байдал тийм ч шудрага бус байна. Орос улсын их, дээд сургуульд суралцах төсвийн буюу үнэгүй сургалтын квот нь оросын их, дээд сургуулиудын түнш болох зуучуудаар дамжиж үндэсний боловсролын яамдууд, аль нэг холбоо, найрамдлын нийгэмлэгүүдэд очиж байсан. Үүний улмаас оросын аргачлалаар урьдичлсан шалтгалтуудад ороогүй хүмүүс Орос улсад цөөнгүй ирж байсан.тэд орос хэл огт мэдэхгүй, эсвэл муу мэддэг байлаа. Тэд Орос улсад суралцах наад захын мэдлэггүй байв» гэж К.Косачев хэллээ.

Одоогийн байдлаар “Россотрудничество” нь Орос улсад гадаадын оюутнуудыг улсын зардлаар суралцуулах зарчмуудыг боловсруулж байгаа бөгөөд цорын ганц оператор болоод байна. Энд аттестатын дүнг бус, Оросын аргачлалаар тестийн шалгалт авах арга байх юм. Их, дээд сургуулиудад элсэхэд холбогдох Олимпиадад оролцсон байдал бас тооцогдох юм. Хэрвээ тухайн дээд сургуулийн гол мэргэжлээр оролцогч Олимпидад ялсан бол тухайн дээд сургуульд тавтай морилно уу ?

Бас нэг асуудлыг “Россотрудничество” шийдвэрлэх төлөвтэй байна.

«Харамсалтай нь гадаадын оюутнуудад санал болгож байгаа бидний нөхцөлүүд ОХУ-д суралцахаар ирж байгаа тэр бүр хүмүүст таалагддаггүй. Сургуульд очих зам төлбөртэй болон эрүүл мэндийн даатгалгүй зэрэг нь тэдэнд таалагддаггүй. Гадаадын оюутнуудын ихэнх нь ажил хийх юм уу, эсвэл ойр дотны хүмүүсээсээ материаллаг дэмжлэг авах ёстой болдог. Гадаадын оюутнуудын квотын санхүүжүүлэлтэд чанарын өөрчлөлт хийх ёстой гэж бодож байна. Бид энэ талаар нилээд хэдэн санал боловсруулсан». гэж Константин Косачёв ярьж байна.

Одоогийн байдлаар Орос улсын тавьж байгаа саналууд нь Монгол улсын оросын боловсролын эрэлт хэрэгцээг хангахгүй байна. Учир нь оросын боловсрол урьдын адил чанартай. “Россотрудничество” байгууллага нь олгож байгаа квотын тоог цаашид нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Ингэхдээ Монгол улс нь одоо хирнэ Орос улсад хамгийн их охид, хөвгүүд үнэгүй суралцдаг орнуудын тоонд зүй ёсоор ордог юм.