Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авлаа. Одоо тэд албан ёсоор сонгуулийн сурталчилгааныхаа ажилд орох эрхтэй болж байгаа юм.

Төрийн тэргүүний суудалд өрсөлдөхөөр АН-аас одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшээд байна. Түүний өрсөлдөгчдийн нэг бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Тэрээр МАХН-аас нэр дэвшсэн. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд МАН-аас нэр дэвшсэн Монгол улсын нэртэй улс төрч Б. Бат-Эрдэнэ оролцож байна.

“Сонгууль бол ардчилал, шудраг ёсны дээд зэргийн илрэл. Тиймээс сонгуулийн хороо хуулийн дагуу үүргээ биеллүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Миний өрсөлдөгчид сонгуулийн сурталчилгаагаа шудрага явуулна гэдэгт би итгэж байна” гэж гэж Бат-Эрдэнэ тэмдэглэжээ.

Монгол улсын түүхэнд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч анхны эмэгтэй Н.Удвал өөрийн зүгээс хэлэхдээ, сонгуулийн сурталчилгааны кампанит ажлыг зөрчихгүй гэдгээ амласан. “Би сурталчилгааныхаа ажлыг хуулийн хүрээнд явуулна гэж амлаж байна. Миний өрсөлдөгчид улс төрийн гарамгай зүтгэлтэнүүд байгаа болохоор би тэдэнтэй сонгуульд оролцож байгаа даа баяртай байна. Мэдээж энэ бол надад том сорилт, гэхдээ хэрвээ чи аваргыг ялвал, өөрөө аврага болно “гэж ярьдаг гэж МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал мэдэгджээ.

Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооноос уламжилсан мэдээнд, ерөнхийлөгчийн сонгууль нь энэ жил шинэ хуулийн заалтуудын дагуу явагдана гэжээ.

Тухайлбал, сонгуулийн ерөнхий хороонд ажиллах эрхийг сонгуульд оролцоогүй намуудын төрийн албан хаагчдад олгох юм. Түүнчлэн 6-р сарын сонгууль нь бүрэн автоматжигдсан байх юм. Тус улсад саналын хуудсыг хүлээн авч, боловсруулах гадаадын комисс анх удаагаа байгуулагдлаа. Сонгуулийн байруудыг дэлхийн 39 орнуудад бүрдүүлжээ. Тэд дараа долоо хоногоос эхлэн саналын хуудсуудыг авч эхлэх юм. Гадаадад амьдарч байгаа тус улсын иргэд нь 6-р сарын 14-16 ны өдрүүдэд саналаа өгөх юм.

Монгол улсад Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчийн статустай оролцохоор Европоос 700 хүн мэдэгдлээ ирүүлээд байгаа аж. Шинжээчдийн таамгаар, энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гадаад, дотоодын ажиглагчдын тоо 8 мянга байна.

Монгол улсад ерөнхийлөгчийн сонгууль 6-р сарын 26-ны өдөр явагдана.