Ойрхи Дорнод, Хойд Африкийн хурцадмал байдал нь удтал үргэлжлэх бөгөөд бүс нутгийн хил хязгаараас давах магадлалтай байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвагийн аюулгүй байдлын асуудлын бага хурал дээр мэдэгдэв.Лавров орчин үеийн сөргөлдөөнүүдийг олон улсын эрхийн зарчмууд дээр тулгуурлан, хамт олны үйл ажиллагааны замаар шийдвэрлэх боломжтой. Олон улсын харилцаанд эрхийг дээдлэнэ гэдэг нь дотоод хэрэгтэй адил үздэг ач холбогдолтой гэж хэллээ. Хямралт байдлыг зохицуулахдаа НҮБ-ын дүрэмтэй нягт холбон ажиллах ёстой юм. Ингэхдээ АЗ-ийн тогтоолуудыг дур мэдэн тайлбарлах, тулгамдсан асуудлуудыг нэг талын хүчний аргуудаар шийдвэрлэх гэж оролдохоос зайлсхийх ёстой юм гэж оросын сайд цохон тэмдэглэв.