Тула мужийн захирагч тус мужийн нутаг дэвсгэр дээр “онцгой байдлын” дэглэм тогтоогоод байна. Өмнө нь Тула мужиийн Ефремов хотод хүчтэй хуй салхи гарсны улмаас тус хотод онцгой дэглэм тогтоожээ

Байгалийн гамшигийн улмаас 213 объект гэмтэсний дотор 179 орон сууцны барилга байгаа бөгөөд тэдгээрт 5 мянга орчим хүн амьдардаг.50 гаруй ургаа мод болон 15 шонгийн мод унажээ. 20 байшин гэрэл цахилгаангүй болоод байна. 20 хүн эмнэлгийн туслалцаа авахаар ханджээ. Тэдгээрийн 3 нь хүүхдүүд байв.

Гамшигийн газар байгалийн сүйрлийн уршгийг арилгах багийнхан эрчимтэй ажиллаж байна. Тэдний нийт тоо 3,5 мянга давж буй юм.

Одоогийн байдлаар 6 км урттай замыг цэвэрлэж, 400 шоо метр барилгын хогийг ачжээ. Гамшигийн газарт  Липецк болон Орлов мужуудаас тусгай отрядуудыг туслалцуулахаар илгээжээ.