ОХУ-ын аюлгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж ярилцахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины америкийн удирдагчийн илгээлтийн хариуг дамжуулав. Илгээлт нь орос-америкийн харилцааны одоогийн байдал болон бусад янз бүрийн салбаруудын цаашдын харилцаанд зориулагджээ.

Илгээлтийг Патрушев нь АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилонд дамжуулсан бөгөөд, энэ үеэр тэдэнтэй ерөнхийлөгч Обама нэгджээ. Мэдээнд яриа хэлэлцээр ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд болж өнгөрсөн төдийгүй цаашид дээд хэмжээний хэлхээ холбоонуудыг бэлтгэн явуулахаар зорилго тавьжээ.

Түүнчлэн Патрушев АНУ-ын БХЯ-ны сайд Чак Хейгелтэй болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Уильям Бернс нартай уулзалт хийжээ.

4-р сарын 15-нд Обамагийн илгээлтийг Донилон Путинд авч ирсэн. Кремль үүнийг маш эерэгээр үнэлсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдсэн.