Өнөөдөр Ханойд Өмнөд Солонгос, Вьетнам улсууд чөлөөт худалдааны тухай гэрээний асуудлаар яриа хэлэлцээрийн хоёр дахь шатыг эхлүүллээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг чөлөөт худалдааны тухай гэрээний асуудал эрхэлсэн Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Цой Дон Гон тэргүүлжээ. Вьетнамын талаас яриа хэлэлцээрийн гол хүнээр тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ву Хоан оржээ.

Гурван өдөр үргэлжлэх яриа хэлэлцээрийн явцад талууд зургаан салбарын асуудлаар, тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бүтээгдэхүүний гарал үүсэл газар болон маргаануудыг зохицуулах зэрэг асуудлаар арав орчим шатчилсан уулзалтуудыг явуулна.

Өмнөд Солонгос, Вьетнам улсууд нь Сөүлд болох дараагийн яриа хэлэлцээрээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний асуудлаар бүрэн хэмжээний суурь зарчмуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн талууд яриа хэлэлцээрүүдийг дуусгах товыг зөвшилцсөн байна.