Энэтхэг улс ираны нефтийн импортоо 4-р сард 34,2 % бууруулсан тухай энэтхэгийн аж үйлдвэрийн сайдын илтгэлд дурдсныг “Ройтер” иш татан уламжилжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, импортыг бууруулсан нь АНУ болон ЕХ-ны орнуудын ираны нефтийг импортлодог улс орнуудад үзүүлж байгаа улс төрийн шахалттай холбоотой.Түүнчлэн Ираны эсрэг гаргасан өрнөдийн хоригууд нь нефтийн хөлөг онгоцнуудыг даатгах процессыг хүчтэй хүндрүүлж байна. 4-р сарын эхээр Энэтхэгийн ираны нефтийг импортлогч Irano Hind Shipping Compani өөрийн үйл ажиллагаагаа зогсоохоор шийджээ. Хоригын улмаас тэд хөлөг онгоцнуудын даатгалын хүндрэлтэй тулгарчээ. Энэтхэг нь Иранд нефть импортлох хэмжээгээрээ Хятад улсын дараа ордог юм. Энэтхэг  Иранаас өдөр бүр 300 мянган баррель нефть авдаг бөгөөд Иран тус улсын эл түүхий эдийн хэрэглээний 11 хувийг хаадаг байна.