Осака хотын дарга Тору Хасимото нь Японы хааны армид ашиглаж байсан “бүсгүйчүүдийн “тухай яриа нь Япон улсад түүхийг зөв ойлгох тухай мэтгэлцээнд хүргэв. Эл яриа нь Токиод гадаад бодлогын эвгүй үр дагавар авчирч байна.

Гэнэт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын дунд орсон Тору Хасимото 5-р сарын 27-нд Токиод гадаадын сэтгүүлчдийн клубт өөрийн шуугиан тарьсан асуудлаар уулзалт хийхээр амласан. Энэ өдрийг хүлээлгүйгээр тэр өдөр бүр ярилцлага өгч байна. Гэхдээ энэ нь байдлыг төөрөгдүүлж байна.

Жишээ нь, Осака хотын дарга тансаглахын тулд бүсгүйчүүдийг садар самуунд уруу татсанийг зөвтгөхийг ерөөс бодоогүй гэж тайлбарлаж байна. Харин эсрэгээр, эл байдлыг муу муухай гэж боддог бөгөөд тийм байсанд ичиж, харуусч байна гэжээ. Ингэхдээ тэр дэлхийн олон орны армиуд янхануудыг ашиглаж байсан гэж цохон тэмдэглэжээ. Жишээ нь, америкчууд Окинава дээр болон Вьетнамын дайны үе юм.

Хасимотогийн ярьснаар, вьетнамын хүүхнүүдийг солонгосын цэргийнхэн хүртэл идэвхитэй ашиглаж байсан гэжээ. Тиймээс солонгосчууд нь солонгос хүүхнүүдээр япончууд тансаглаж байсанд нэг их хилэгнэцгээд байхын хэрэггүй гэжээ. Тэгээд ч Осака хотын дарга хэлэхдээ, хааны армийг тансаглуулах зориулалтын эмэгтэйчүүдийг албаддаг байснаас, сайн дурын байгаагүй юм гэжээ. Өөрөөр хэлбэл, тэд нар жирийн янханууд байжээ.

Эдгээр тайлбарууд нь, зөвхөн галд тос нэмсэн гэдэг нь ойлгомжтой. Үүнээс болж солонгосын талын эгдүүлцэл улам нэмэгдсэн.Ингээд тансаглахын тулд эмэгтэйчүүдийг ашиглаж байсан тулгамдсан асуудлын мэтгэлцээн үүгээр дуусаагүй байна. Харин ч цар хүрээгээ тэлжээ, тухайлбал, Япон улс чухам ямар дайн явуулж байсан юм бэ? гэдэг асуултыг хөндөв.

Осакагийн хотын намын эвслийн хамтран зүтгэгч, Токио хотын дарга, нэрт зохиолч Ситаро Исихара Тору Хасимотог түүхийн ямарч мэдлэггүй болон мазохизм-д буруутгав. Исихара нь Хасимотогийн Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон улс Азийн орнуудын эсрэг түрэмгийлэл явуулсан, тиймээс тус улс уучлал гуйж, гэмших ёстой гэсний хариуд уучлал гуйгаад байх юм огт үгүй гэж үзжээ. Японыг Зүүн-Өмнөд Азид түрэмгийлэл явуулахыг японы арлууд дээр эдийн засгийн бодлого явуулсан америк үүнийг хийхийг шахамдуулсан.

Япон нь дайны жилүүдэд өөрийгөө зайлшгүй хамгаалах ёстой байсан, японы нилээд хэдэн сайдуудад, цэргийн гэмт хэрэгтнийх нь хувьд цаазын ял оноосон Токиогийн олон улсын шүүх ажиллагаагаар гаргасан шийдвэрийн “түрэмгийлэл” гэдгээс тэс өөр юм. Түүнчлэн Исихара нь япончуудыг энэ шүүх хурлын гаргасан өөрийн түүхийн шалгууруудыг “буруу” шийдвэр гэж нэрлэжээ.

Цаазлагдсан хүмүүсийн нэрстэй хүснэгтүүд нь Ясукуни хийдэд хадгалагдаж байна. Энэ утгаараа японы улстөрөид уг хийдэд очих нь японы түрэмгийлэлд нэрвэгдсэн Зүүн-өмнөд Азийн орнуудын хувьд Японы засгийн газар цэргийн гэмт хэргээ хүлээхгүй байгаа гэдгийг гэрчилж буй юм. Гэхдээ ерөнхий сайд Синдзо Абэ саяхан бүр гэм бурууг няцаан, Ясукуний хийдийг америкийн цэргүүдийг оршуулсан АНУ-ын Арлингтоны оршуулах газрын адил үзэхийг санал болгосон.

Японы улстөрчдийн хотын даргаас, ерөнхий сайд хүртэл эдгээр явдлууд нь Японы хөршүүдийг түүхэн асуудалд хандах хандлагыг өөрчлөөгүй юм. Саяхан умардын “Нодон синмун” сонин японы эрх баригчдыг “чин сэтгэлийн уучлалт гуйж, японы колончлолын үеийн 1910-1945 онуудад туйлын аймшигтай гэмт хэрэг үйлдэж байсны нөхөн олговрыг” төлөхийг шаардсан.

Сонинд бичихдээ, 1910-1945 онд японы эрх баригчид 8,4 сая солонгосчуудыг боолчлохын тулд авч явсан. Тэдний нэг сая нь замдаа нас барсан. Гэтэл Япон одоо хирнэ милитаризмын төлөвлөгөөнөөсөө татгалзаагүй . Одоо ч татгалзаагүй байна гээд, тэд ”зүүн азийн салбарт Япон гүрнийг хөгжил цэцэглэлтийн тэргүүнээр мөрөөдөж” байсан гэжээ.

Магадгүй, энэ нь умард солонгосын тусгай албаныханд хулгайлагдсан японы иргэдийг буцаах тухай Токиогийн Пхеньянд өгсөн шаардлагын өдөөх цохилт ч байж мэдэх юм.Гэхдээ Японд дэлхийн хоёрдугаар дайны дүн, Токиогийн процессын шийдвэр болон японы үндсэн хуулийг эргэн харах уриалгууд идэвхжиж байгаа зэрэг нь азийн орнуудад японы милитаризм сэргэж мэдэх тухай сэрэмжлэл төрүүлж байна. Үүнийгээ Азийн зарим улс орнууд үүнийг өөрсдийн зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд ашиглаж болох юм.