Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Унд яаралтай хятадын дэмжлэг шаардлагатай болжээ. Си Зиньпиныг засгийн эрхэнд ирснээс хойш Бээжинд өндөр албан тушаалтай цэргийн даргууд, дипломатчид болон намын түшмэдүүдийн анхны төлөөлөгчид ирээд байна. Төлөөлөгчдийг БНАСАУ-ын дээд удирдлагын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, Солонгосын үндэсний армийн улс төрийн ерөнхий газрын дарга Чхве Рён Хэ тэргүүлж байна.

Тэрбээр Ким Чен Уныг олны өмнө анх гарч ирсэн тэр цагаас хойш байнга дагалдаж байна. Тиймээс түүнийг БНХАУ-ын шинэ удирлагатйа хэлхээ харилцаа тогтоохоор илгээсэн нь учиртай. Гэхдээ өөр нэг зүйл бий. Үүний тухай Оросын ШУА-ийн Алс-дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов хэлэхдээ

«Энэ хүн бол умард солонгосын дээд зиндааны хүрээнд батлан хамгаалахын сайдаас илүү байр суурийг эзлэж байна.Тиймээс түүний энэ айлчлал  нилээд чухал бэлэгдлийн чанартай алхам юм. Одоо хирнэ үргэлжилж байгаа армийн тэргүүнд тавих бодлогыг тодорхойлохдоо, Хятад улсад тус улсын хоёр, гурав дахь чухал хүн айлчилж байна гэж ярьж болох юм. Тиймээс энэхүү айлчлалыг мэдээжийн хэрэг сайны тэмдэг гэж ойлгох хэрэгтэй юм» гэлээ.

Ким Чен Ун нь тус улсад өөрийн байр суурийг бэхжүүлэх хэрэгтэй төдийгүй цэрэг-улс төрийн илүү бат бэх тулгуур байгуулах ёстой юм. Энэ хүнээр Бээжин рүү илгээмж явуулж, хятадын шинэ удирдагчидтай гар барина гэдэг нь шинэ удирдагчид өөрийн нэр хүндээ өсгөхөд  хэрэгтэй.

Ингэхдээ Чхве Рен Хэг Бээжин рүү явуулахдаа өмнө нь хэвшсэн БНАСАУ-ын төрийн нэгдүгээр хүний элчийн хүрээнээс гадуур илгээсэн нь үүнийг гэрчилж байна. Энэ нь үр дүнтэй болох нь ойлгомжтой. Пхеньян пуужин- цөмийн хөтөлбөрийг хөгжүүлж буй нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг зөрчиж байгаа бөгөөд тус улсыг дэлхийн нийтийн бодлогоос хол хаяж буй юм. Гадаадын айлчлалууд, спортын тэмцээн уралдаануудаас бусад нь цуцлагдсан. Чхве Рён Хэгийн айлчлал нь чухамдаа Пхеньяны анхны олон улсын дээд хэмжээний хэлхээ холбоо юм.

Чхве Хён Хэ нь өнөөдөр БНХАУ-ын ТХ-ны олон улсын харилцааны хэлтсийн дарга Ван Зяжуйтэй яриа хэлэлцээр хийсэн.Хятадын тал умардын цөмийн хөтөлбөрийн асуудлаар байр сууриа илэрхийлээд, Хятад, Орос, АНУ, Япон, Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын оролцоотой зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх нь чухал ач холбогдолтой юм гэдгийг тэмдэглэсэн. Энэ тухай хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгдэв.

БНАСАУ  Бээжинтэй зөвлөлдснийхээ дараа Япон болон Өмнөд Солонгосын ЗГ-ын хоорондын яриа хэлэлцээрүүдийг сэргээх санал санаачилгуудад зохих хэмжээгээр хариулж мэдэх юм.

Ким Чен Ун нь аль эрт Бээжин явахаар санаархаж байсан. Засгийн эрхэнд ирээд жил хагасын хугацаанд тэр үүнийг хэрэгжүүлж чадаагүй байна. Намар санаатай байсан, гэтэл Солонгосын намын 18-р их хуралд бэлтгэх болсон. Өвөл Солонгосын хойгт пуужин-цөмийн хямралаас болж байдал хургцадсан. Бээжин-Пхеньяны харилцаа ч бас нилээд хүндэрсэн.

БНАСА-ын цорын ганц холбоотон хэвээр үлдэхдээ Хятад улс тус улсын цөмийн туршилтуудыг эрс шүүмжилж ирсэн. Бээжин нь Пхеньяны хувьд олон улсын хоригуудыг өргөтгөхөд тэрсэлдээхээ больсон. Саяхан БНАСАУ-ын гадаад худалдааны Банктай харилцаагаа тасалсан, тэд үүгээрээ удирдагч Ким Чин Уны имиджииг дэлхий нийтийн өмнө унагаж байна гэдгээ ч мэдэж байсан.

Түүний тусгай төлөөлөгч Бээжинд хүрэлцэн ирсэн тэр өдөр, Пхеньянаас санхүүгийн эмх замбараагүй байдал гарсан тухай мэдээллүүд шил дараалан ирсэн. Тухайлбал, гадаадын төлөөлөгчдийн олон газрууд санхүүжүүлэхээр илгээсэн хөрөнгөө авч чадахгүй байв. Пхеньянаас гадаад руу мөнгө гуйвуулж ч болохгүй байв.

БНАСАУ-ын төлөөлөгчдийг Бээжинд ирэхээс нэг хоногийн өмнө Пхеньян хятадын олзлогдоод байсан 16 загасчдыг сулласан. Хятадын хилийн усанд хөлөг онгоц хулгайлахыг умардын далайн дээрэмчид биш, харин эрх баригчид зохион байгуулсан гэж шинжээчид үзэж байна. Пхеньян нь тэдний пуужин-цөмийн хөтөлбөрийг дэмжээгүйд Бээжинд гомдож, Умард Солонгос  Хятадаар дутахгүй гэдгээ харуулахаар шийдсэн аж.

Гэтэл Бээжингийн хатуу хариулт нь Пхеньянд “тоглоом тоотой нь дээр” гэдгийг ойлгуулжээ. Тэгээд Ким Чен Ун үүнийг ойлгосон тул Чхве Рен Хэг томилж, энэ хэцүү үед хүнд асуудлыг шийдвэрлүүлэхээр илгээжээ. Тэрбээр харилцааны хуудаснуудыг эргүүлж, Ким Чен Уны Хятад улсад хийх анхны айлчлалыг тохиролцох ёстой юм. Нилээд чамбай үүрэг. Гэтэл Бээжин залуу удирдагчид туслах болов уу, аль эсвэл түүнийг Цагаан хэрэмнийхээ гадаа хүлээлгэх болов уу?