Петангоны тэргүүн Чак Хейгел, Өмнөд Солонгосын БХ-ийн сайд Ким Гван Чжин, Японы БХ-ын сайд Ицунори Онодэра нар  5-р сарын сүүлээр гурван талын хамтарсан уулзалт хийнэ. Энэ тухай өнөөдөр өмнөд солонгосын БХЯ-ны хэвлэлийн албанаас уламжлав. Сайд нарын хоорондын яриа хэлэлцээ  5-р сарын 31 - 6-р сарын 2-ны хооронд зохиогдох Азийн аюулгүй байдлын асуудлаар болох ДХУ-ын хүрээнд болно. Японы БХЯ-ны өндөр албан тушаалтан японы “Иомури синбун” сонинд өгсөн ярилцагадаа яриа хэлэлцээрийн гол сэдэв  Солонгосын хойгийн байдал болон Умард солонгосын талаас явуулж байгаа өдөөн хатгасан оролдлогууд байх юм. АНУ, Өмнөд Солонгос, Японы гурван талт уулзалт  үүний өмнө 2009 онд болсон.