Дэлхийн хамгийн өндөр “Токиогийн тэнгэрийн мод”-нд нэг жилд 50,8 сая хүн очижээ. Арван хоёр жилийн хугацаанд модонд нийт 6,38 сая хүн очжээ. Энэ тухай японы нийслэлийн энэ дурсгалт газрын нэг жилийн ойг тохиолдуулан өнөөдөр явуулсан арга хэмжээний үеэр “модны “ засаг захиргаанаас уламжлав. “Токиогийн тэнгэрийн мод “ны өндөр 634 м бөгөөд дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхагийн хувиар Гиннесийн дээд амжилтын номонд орсон юм. Цамхагийн антенн телевизийн цахим дохионуудыг дамжуулдаг бөгөөд гар утасны холбооны систем болон зүг чиг заах төхөөрөмжүүдийн үйлчилгээг хангадаг. “Токиогийн тэнгэрийн мод”нь 350 болон 450 метрийн хоёр том алсыг харах талбай бүхий юм. Үзэгчид цахилгаан шатаар 445 метрийн өндөр хүртэл гардаг юм. Түүнээс дээш 5 метрийг шилэн шатаар алхаж гардаг бөгөөд энэ хэсгийг “ тэнгэрийн аялал” гэж нэрлэдэг ажээ.