АНУ-ын зүүн-өмнөд хэсгийн Алабама мужид үл танигдах өвчний улмаас доод тал нь долоон хүн эмнэлэгт хүргэгдсний хоёр нь нас баржээ. Энэ тухай өнөөдөр америкийн Эн-Би-Си телевизийн суваг уламжилжээ. Эхний тохиолдын тухай өнгөрсөн долоо хоногт сүүлийн өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн тэр үед мэдэгдсэн. Эмч нар өвчний шинж тэмдэгийг  халуурах, ханиалгах, амьсгалах хүндрэлтэй байгааг онцолж байна. Тэгсэн хирнэ эмч нар одоогоор уг өвчнийг оношилж чадахгүй байгаа аж. Эмч нар нэг өвчтөнөөс “гахайн ханиадны вирус” илрүүлсэн бөгөөд уг өвчний шинж тэмдэг эл вирурсээс үүдэлтэй эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Телевизийн сувгийн мэдээлснээр, өвчтөнүүдээс янз бүрийн шинжилгээ авсан бөгөөд тэдгээрийг цаашид судлахын тулд Эмгэг судлал, хяналтын урьдчилсан төв рүү илгээжээ.