Израиль нь сирийн цэргийнхнийг Голланы өндөрлөг рүү дахин буудсан тохиолдолд эрс шийдэмгий хариу цохилт өгөхөд бэлэн байх болно гэж мэдэгдэл хийв. Энэ тухай израилийн телевизээр израилийн ерөнхий штабын дарга Бенни Ганц мэдэгдэв.

Өмнө нь мягмар гаригт уламжилж байснаар, Голланы галын шугамыг зөрчиж, Сирийн нутаг дэвсгэрт орж ирсэн израилийн армийн тээврийн хэрэгсэлийг устгасан тухайгаа сирийн цэргийн командлал мэдэгдсэн. Сирийн тал эл явдал хэзээ гарсныг лавлаагүй байна. Израилийн цэргийн командлал Голланы өндөрлөгт автомашин устгасан тухай мэдээллийг няцаажээ.