Умард Солонгосын удирдагч Ким Чен  Уны тусгай төлөөлөгч Солонгосын армийн улс төрийн ерөнхий газрын дарга Чхве Рён Хэ Хятад улс руу айчлал хийхээр морджээ. Энэ тухай тус улсын KCNA агентлаг уламжилжээ. Айлчлалын зорилгыг дурдаагүй байна.

Пхеньян хэдэн сарын турш Бээжингийн арлын байдлыг хурцатгахгуй байх уриалгыг эс тоомсорлож байгаагаас сүүлийн үед БНАСАУ болон Хятад улсын хоорондын харилцаа саарч байгаа нь ажиглагдах болсон. Өнгөрсөн хоёр дахь өдөр Өмнөд солонгосын ГХЯ-ны тэргүүн Юн Бен Се мэдэгдэхдээ, Пхеньяны сүүлийн алхмуудыг, тухайлбал, сүүлийн амралтын өдрүүдийн болон даваа гаригт явуулсан ойрын зайны пуужингуудыг хөөргөсөн Умард Солонгосын энэхүү явдал нь Хятадын хувьд урьд өмнө гарч байгаагүй хонхны дуу байлаа гэжээ.

Өмнө нь уламжилж байснаар, Умард Солонгос нь 5-р сарын 5-нд БНХАУ-ын хилийн усанд хятадын загасчны хөлөг онгоцыг багийн хамт баривчилсан бөгөөд тэднийг чөлөөлөхийн тулд хятадын ГХЯ идэвхтэй ажилласан.