Америкийн Оклахома мужид гарсан хар салхины учруулсан хохирол нэг тэрбум доллар давж магадгүй байна гэж CNN агентлаг мужийн департаментын мэдэгдлээс иш татан уламжлав Эдгээр баримтууд нь урьдчилсан шинж чанартай бөгөөд хохиролын үнэлгээний ажил дусаагүй байна. Оклахома мужид учирсан сүйрлийг холбооны эрх баригчид Фуджитын шаталбараар дээд зэрэглэлийн Ф-5 гэсэн бүсэд хамруулжээ. Мужийн эрх баригчид 25 хүн амиа алдасныг батласан бөгөөд тэдний 9 нь хүүхдүүд байжээ. Эрх баригчдын уламжилж байгаагаар, энэ тоо баримт нь цаашид өсч мэдэх юм, учир нь нурсан бүх барилгуудыг цэгцэлж амжаагүй байна. Түүнээс гадна 230  хохирогч эмнэлэгт эмчлүүлж байна. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Оклахома мужийг байгалийн гамшигийн бүс нутгаар зарласан.

Гэрэл зураг