Өмнөд Солонгос хоёр улсын хооронд яриа хэлэлцээрийг сэргээсэн тохиолдолд Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай өнөөдөр “Ёнхап” агентлаг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Жу Чхолийн мэдэгдлийг иш татан уламжлав. Тэрээр Сөүлийн бодлого нь гол төлөв Умардын цөмийн хөтөлбөрийг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх юм. Чжу Чхоль Ки тэмдэглэхдээ, Сөүл Умардын цөмийн зэвсгээс татгалзах төлөвтэй байна гэжээ.

Умард Солонгос Өмнөд Солонгос, АНУ-ын хоорондын харилцаа 2013 оны 4-р сарын эхэн үеэс хурцдаж эхэлсэн бөгөөд америк-өмнөд солонгосын цэргийн сургуулилтын улмаас Өмнөдтэй эвлэрлийн гэрээ байгуулах нь боломжгүй зүйл гэж зарласан. Үүний дараа Умард Солонгос янз бүрийн зайны баллистик пуужингуудыг турших бэлтгэл ажлыг эхэлсэн бөгөөд Өмнөд Солонгостой Кэсон дахь аж үйлдвэрийн хамтарсан бүсийн ажлыг зогсоосон. 5-р сарын эхэнд Пхеньян өөрийн хөршүүдэд хаягласан эрс ширүүн мэдэгдэлүдийг хийсэн. 5-р сарын 18-20-ны өдрүүдэд Япон тэнгисийн өөрийн талын зүүн эргээс ойрын зайны зургаан пуужин хөөргөсөн. Сөүл эдгээр үйл ажиллагааг буруушаан, Умардыг өдөөн хатгалгаа зогсоохыг уриалав.