АНУ, Өмнөд солонгосын дараа кибер тагнуулын ажиллагаа нь Японыш эзлэж байх шиг байна. Тэнд зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй кибер аюулгүй байдлын тусгай цэргийг байгуулах гэж байна. Энэ тухай шийдвэрийг 5-р сарын 21-нд Мэдээллийн аюулгүй байдлын асуудлын зөвлөл гаргажээ. Зөвлөл нь ЗГ-ын хоёрдахь хүн - сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сугогийн удирдлага дор ажиллах юм .

Армийн шинэ нэгтгэлүүд нь нэгдүгээрт, төрийн болон батлан хамгаалах системүүдийг хакеруудын үйл ажиллагаанаас хамгаалахад оршино. Гэхдээ хакеруудын атак нь хаанаас ирэхийг Зөвлөлийн шийдвэрт ч, ерөнхий сайд Синдзо Абэгийн хэлсэн үгэнд ч байсангүй. Тэд дуугаа хурааж тоглодоггүй, томоохон дайралтуудад гэм буруутайгаар хятадын хакеруудыг шууд зарладаг АНУ, Өмнөдийн засгийн эрх баригчдаас ялгаатай. Магадгүй, энэ Токио нь шатанд дээр хэсэг зуур завсарлага авахаар шийдсэн байж мэдэх юм. Энэ нь Зүүн-хятадын тэнгист нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хоёр орны хурцадмал харилцааг улам хурцатгахаас зайлсхийсэн байж мэдэх юм. Юутай ч, Японы сэрэмжилж байгаа энэхүү арга хэмжээнүүд нь хангалттай ухаалаг бөгөөд тэдэнтэй тулгарч байгаа өдөөн хатгалгуудад бүрэн нийцэх хариу юм. Энэ тухай “ПИР” төвийн шинжээч Олег Демидов ийн ярьж байна.

Одоогоор бүс нутгийн тусгай онцлогийн тухай яригадж буй юм. Тухайлбал, Япон нь хакеруудын идэвхтэй дайралтуудтай тулгарч байна. Эдгээр нь голдуу умардын болон хятадын гаралтай байна. Батлан хамгаалах яамны болон хүнд машин машин механизмын үйлдвэрийн захиалгатай “Мицубиси индастриз”, “Кавасаки хэви индастриз” компаниуд нь 2011 онд хакеруудын золиос болж байсан. Түүнчлэн төрийн байгуулагууд, гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллагуудын нөөцүүдийг эвдсэн, хэд хэдэн цуврал дайралтууд гарсан. Энэ тухай “Нью-Йорк”таймс сонин америкийн кибер аюулгүй байдлын асуудал эрхэлдэг “Мандиант” компанийг иш татан уламжилжээ. Тэдгээр золиослогдсон компаниудын нэрийг нэрлээгүй, гэхдээ тэдний олонхи нь өнгөрсөн жил асар их хохирол амссан. Дайралтуудын эх булаг нь урьдын адил хятадын нууц цэргийн нэгж. Америкийн тусгай албаны үзэж байгаагаар, тэд Шанхай орчмын 12 давхар байранд байрладаг. Чухамхүү тэндээс эл бүлэглэл үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 140 компаний, тэр дотроо америкийн баримт мэдээллийг хулгайлсан.

Өмнөд солонгос саяхан Хятадыг гэм буруутайг зарласан. Тэнд тус улсын телевизийн тэргүүлэх гурван сувгийн болон 4 банкны сервер рүү халдсан байсан. Тэдний ажлыг түр зуур саатуулж, банкны үйл ажиллагааг зогсход хүргэсэн.

Өмнөдүүд дайралт хийсэн хятадын хакерудын IP хаягийг тогтоож чадсан.

Хятад улс эдгээр гэм бурууг ямарч ул үндэсгүй гэж нэрлдэж байна. Тэд өөрийн зүгээс АНУ-ыг кибер аюулгүй байдлын гол заналхийлэгч гэж үзэж байна. Хятадын гаргасан мэдээгээр, өнгөрсөн жил тус улсын төрийн болон хувийн байгууллага, компаниудын мэдээллийн сан руу АНУ-аас хакерууд хэдэн арван мянган удаа атаклаж байжээ.