Өмнөд солонгосын ЗГ Орос улстай хоёр улсын эдийн засгийн харилцааг дээд зэргээр идэвхжүүлэхэд нөлөө бүхий хоёр талын худалдааны чөлөөт бүсийг байгуулах тухай яриа хэлэлцээрийг сэргээхийг чармайж байна. Ийм шийдвэрийг өнөөдөр Сеул тус улсын төлөвлөлт, сангийн сайд Хён О Сокийн удирдлага дор явагдсан хуралдаанаар гаргажээ. Чөлөөт худалдааны систем нь гаалийн татварыг дээд зэргээр хөнгөлөх болон бусад бараа таваар, хөрөнгө санхүү болон үйлчилгээ, аж ахуйн маргаануудыг хурдан шийдвэрлэх механизмуудыг бүрдүүлэх замд гарах саад бэрхшээлүүдийг арилгах боломжтой. Энэ тухай Москва, Сеулын хоорондын яриа хэлэлцээр нь 2008 онд зогссон юм.