5-р сарын 25-нд тус улсад ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэнэ. Сонгуулийн өмнөх сурталчилгааны ажил нэг сар үргэлжилж 6-р сарын 26-нд монголчууд шинэ төрийн тэргүүнээ сонгоно. Сонгуульд Улсын их хуралд суудалтай гурван том нам тус бүр нэг хүн дэвшүүлжээ. Ардчилсан намаас одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын Ардын намаас нэртэй бөх Б.Бат-Эрдэнэ болон МАХН-ас Монголын түүхэнд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч анхны эмэгтэй Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Парламентад суудалтай өөр хоер нам – Иргэний зориг-Ногоон нам болон Монголын үндэсний ардчилсан нам нь энр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжижээ. Тэр бол маргаангүй ялагч бөгөөд ингэж үзэх нилээд хэдэн шалтгаан бий. Тэрбээр дөрвөн жил ерөнхийлөгчийн албыг хашихдаа популизмын ачаар улс төрийн чамгүй хөрөнгө хуримтлуулсан төдийгүй, авилга хээл хахуулийн эсрэг болон монголын газрын баялгийг араатан мэт ашиглаж буйтай тэмцэж, эдийн засгийн ил тод байдал болон шударга хуваарилалтын төлөө тэмцлийнхээ ачаар бодит үр дүнг олж авчээ.

Элбэгдоржийг Ардчилсан нам, парламентын болоод Засгийн газрын дийлэнхи, өнгөрсөн намар тус улсад явагдсан орон нутгийн сонгуульд ялсан орон нутгийн засаг захиргааны байгуллагууд дэмжиж байна. Бусад нэр дэвшигчдийн сул дорой байдал нь өөр нэг шалтгаан болж байна гэж оросын улс төр судлаач Владимир Родионов ярьж байна: «Уламжлал ёсоор Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нам өрсөлддөг. Ардчилсан нам юм уу,эвсэл болоод 2010 он хүртэл МАХН нэртэй байсан МАН. Харин одоо парламентын сонгуульд болон орон нутгийн сонгуульд ялагдсны улмаас МАН хямралд ороод байгаа юм. Намуудад нэр хүндтэй, өөрийгөө намын гишүүд болон сонгогчдоор тойруулан хүрээлүүлж чадах, Элбэгдоржтой өрсөлдөх тийм удирдагчид алга. Энэ утгаараа Санжийн Баяр их улс төрд эргэж ирсэн бол МАН-ын гишүүд найдаж болох байсан. Гэтэл тэр гадаадад байгаа бололтой, тэгээд ойрын үед ирэх бодолгүй дэг. Одоогийн МАН-ын нэр дэвшигч Б. Бат-Эрдэнэ нь өмнөх сонгуульд нэр дэвшигчдийн адил ямар нэгэн хээл хахуультай холбоотой хэрэг төвөгт холбогдоогүй, нэр цэвэр. Гэхдээ улстөрийн туршлагатай гэж хэлж болохгүй бөгөөд гайхамшигтай уран илтгэгч Ц.Элбэгдоржтой халз мэтгэлцээнд ороход нь түүнд хэцүү байх юм».

Н.Удвал нь ирэх сонгуульд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Тэр одоо ял эдлэж байгаа экс ерөнхийлөгч Н.Энхбаярын төрүүлж гаргасан хүүхэд бөгөөд улс төрийн гуравдагч хүчний байр суурьтай байдаг юм. Түүнийг нэр дэвшүүлсэн нь ямарч боломжгүй бөгөөд тэр зөвхөн хоёр нэр дэвшигчийн саналыг өөртөө хувааж чадна. Үүний дүнд сонгуулийн хоёр дугаар шат явагдах боломжтой. Хэрвээ нэр дэвшигчдээс хэн ч 50 хувийн санал авч чадахгуй бол нэмж нэг сонгогчийн нэг санал байхад хангалттай.

Өөр бас нэг үйл явдлын хөгжлийн хувилбар бий гэж Владимир Родионов ярьж байна: «МАХН-аас нэр дэвшигч өөрийн нэрийг татаж, өөрийн авсан саналыг аль нэг нэр дэвшигчид өгөх нэг хувилбар бий. Ингэхдээ МАХН-тай эвслийн засгийн газар байгуулсан Ардчилсан намын нэр дэвшигчийн хувьд ч тэр, МАН-ын нэр дэвшигчийн хувьд ч тэр боломжтой. Учир нь хоёр намд хоёуланд нь нэгдэх сонирхол бий юм. Хэрвээ Н. Удвал өөрийн авсан саналыг Ц.Элбэгдоржид өгвөл ялгуулсан ялалт болох бөгөөд, хэрвээ Б.Бат-Эрдэнэ бол жингийн зүү нөгөө тийш хөдлөж мэдэх юм. Тэр үед сонгуулийн хоёр дахь шат зайлшгүй».

Мэдээж хэрэг Ц.Элбэгдорж гол тоглогч. Гэхдээ Монголын сонгуулийн түүх нь гэнэтийн огцом эргэлтүүдийг харуулж байсан.