Японы ерөнхий сайд Синдзо Абэ нь сүүлийн үед тус улсын тэнгисийн усны ойролцоо байнга ажиглагдах болсон гадаадын шумбагч холог онгоцнуудыг тандах ажлыг чангатгахыг даалгав. Энэ тухай тухай Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр БХ-ын сайд сайд Ицунори Онодэра уламжлав. Сайд хэлэхдээ, өнөөг хүртэл Японы усанд нэг ч шумбагч хөлөг онгоц мэдэгдэхгүйгээр орох гэж оролдоогүй гэжээ. Энэ сард “үл таних” шумбагч онгоцнууд нь Зүүн-хятадын тэнгисийн Японы нутаг дэвсгэрийн усны ойролцоо гурван удаа илэрсэн юм. Тухайлбал, Окинава арлуудын орчимд. Тэднийг японы шумбагч онгоцнууд илрүүлж байжээ. Токио дахь ЗГ-ын эх сурвалжуудын үзэж байгаагаар, эдгээр усанд шумбагчууд онгоцнууд нь хятадын онгоцнууд байсан аж. Гэхдээ Токио тэдгээрийг БНХАУ-ын ТЦХ-ий онгоцнууд гэж мэдэгдээгүй байна. Үүнийг тэд Бээжинтэй тэртэй тэрүүнгүй хүнд харилцаатай байгаагийн улмаас, хурцатгахгүйгээр ийн шийдсэн аж. Ингэхдээ Онодэра мэдэгдэлдээ, түүний байгууллага шумбагч онгоцнууд хэнийх гэдгийг мэднэ гэжээ.