Сүүлийн өдрүүдэд БНАСАУ-ын хөөргөсөн пуужингууд НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг зөрчсөн байх албагүй юм. Бага зайны пуужингуудыг хөөргөхийг албан ёсоор хориогүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.

Сүүлийн өдрүүдэд Умард солонгос Япон тэнгисээс нилээд хэдэн пуужин хөөргөсөн. Солонгосын хойгийн байдал нь илүүтэй хурцадмал байна, тиймээс Умардын хөөрөлтүүдийг ойрын төдийгүй, холын хөршүүд ажиглаж байна. Шинжээчдийн төсөөлж байгаагаар, эдгээр нь 120 км зайны пуужингууд. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров гэм бурууг Умард солонгост өгөхөөр яарахын хэрэггүй гэж уриалсан.

ХМХ-дбичиж байгаа зүйлүүдэд итгэх юм бол, энд баллистик тойрог замгүй, бага радиусын пуужингийн тухай яригдаж байгаа аж. Хатуухнаар ярих юм бол НҮБ-ын АЗ- ийн тогтоолууд нь баллистик тойрог замтай пуужингуудыг хөөргөхийг Умард солонгост хориглосон. Хэрвээ өөр, тухайлбал, баллистик бусыг нь үндсэндээ хориглоогүй бөгөөд умардууд нилээд хэдэн удаа ийм төрлийн хөөргөлтүүдийг явуулаад байна. Эдгээр нь АЗ-ийн тогтоолуудыг зөрчсөн гэм буруутай зүйл болоогүй.

Өмнө нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Умард солонгосыг цаашдын өдөөн хатгалгаас түдгэлзэхийг уриалсан. Гэтэл үүний өмнө АЗ бага радиусын пуужин хөөргөхийг хориглоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Умард солонгосын пуужингийн зайг тодруулах ёстой. Оросын улсын ГХ-ийн сайд үзэхдээ, Умард солонгосыг тойрсон байдал нь хэвийн болж мэдэх юм гэжээ.

Энэ оны эхний саруудаас Солонгосын хойгийн байдал, ялангуяа, цөмийн туршилтын дараа болон баллистик пуужин хөөргөсний дараа хурцдаж ихэссэнд бид түгшиж байна.Миний бодоход энэхүү хурцдамал байдал нь одооноос намжиж эхлээд байна. Умард солонгос зөв дүгнэлт хийгээд зогсохгуй, НҮБ-ын АЗ мөн бусад улс орнууд ч энэ байдлыг өөрийн цэргийн хүчийг нэмэгдүүлэхэд ашиглахаа болих хэрэгтэй юм. Тайвшруулах энэхүү хандлага нь бэхжиж, улмаар зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх нөхцөл байдлыг бий болгоно гэж найдаж байна.

Бүс нутагт байдлыг намжаахад зургаан талт яриа хэлэлцээр нь тус дэм болж мэдэх юм. Тэдгээрт Хятад, Орос, АНУ, Япон, Өмнөд солонгос болон Умард солонгос ордог юм.