Умард солонгосын Пхеньяны нугасны үйлдвэр дээр “Н5N1” шувууны ханиад гарсны улмаас, халдварыг тараахгуйн тулд 160 нугас устгажээ. Энэ тухай “Енхап” агентлаг умард солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийг иш татан уламжилжээ. 5-р сарын 7-нд явуулсан судалгааны дүнд Тудан фермийн нугаснууд нь вирусын халдвар авчээ. Умардын эрх баригчиднь 160 нугасыг устгалд оруулснаас гадна фрэм дээр карантин тогтоожээ. Саяхан Умард солонгост “Н5N1” вирустай тэмцэх тусгай комисс байгуулагдсан бөгөөд тус бес нутагт амьдардаг халдвар авсан хүмүүст байнга үзлэг хийж байна. Умард солонгосын “Н5N1” шувууны ханиадаар өвчилсөн хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байна. Хөрш зэргэлдээ Хятад улсад “Н9N7” шувууны ханиадаар 130 хүн өвчилсний, 35 нь нас барсан. “Н9N7” вирусийн халдвар авсан хүмүүс Хятадын 10 бүс нутагт гарчээ.