Түркэд 2011 онд Бодрумын амралт сувиллын газар оросын иргэдийг хуурамч согтууруулах ундаагаар хордуулсан гэмт этгээдүүд 90 жилийн хоригдох ял авлаа. Орон нутгийн хэвлэлүүдийн уламжилж байгаагаар, үдэш орой дууссан шүүх хурал нь хуурамч виски хийж, борлуулсан хэрэгт гэм буруутай дөрвөн этгээдэд ял оноожээ. Ингэхдээ гэм буруутай тэд шүүхийн шийдвэрийг даваж заалдах эрхтэй юм. Оросын 2011 оны 5-р сард оросын аялал жуулчлалын фирмийн ажилтнууд, гидүүд болон жуулчид нийлсэн 20 гаруй иргэн шөнийн Бодрумаар аялалд явсан. Тэнд амрагчид усан онгоц дээр метиллын спирттээр хийсэн виски ууснаас, хордож таван хүн нас барсан. Мөрдөн байцаах ажлын дүнд арав гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэдгээрийн тал хэсгийг нь тавьж явуулжээ.