Хятадын зүүн хэсгийн Цзюзяны /Зянсы муж/ Лушань уулын орчимд дэлхийн хамгийн том Будда Амитабхи шүтээнийг бүтээжээ. Энэ тухай өнөөдөр хятадын хэвлэлүүд уламжилж байна. Бурхны өндөр 48 метр бөгөөд үүнийг бүтээхэд 48 кг алт оржээ. Бурхныг бүтээхэд нийт 1 тэрбум долл. зарцуулсан байна. Шүтээнийг IV зуунд баригдсан Дунлиньси хийдийн түүхэн газар байрлуулжээ. Домогт гардагаар, Хуэйюань лам чухамхүү энэ газар Зинтүгийн сургаалийн үндэс суурийг тавьж, Хятадад бурхны олон шавь нар бий болсны улмаас Япон болон бусад орнуудад бас таржээ.