БНАСАУ нь балканы болон арабын орнуудын гадаадын дарангуйлагчаас өөрийн орны тусгаар тогтнолыг хамгаалж чадаагүй хувь тавиланг хуваалцахыг хүсэхгүй гэж Москва дахь БНАСАУ-ын Элчин сайд Ким Ен Дже “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Түүний ярьснаар, сүүлийн жилүүлэд нилээд хэдэн улс орнууд “өөрийн хүчирхэг хүчгүйн улмаас үндэснийхээ тусгаар тогтнолыг хамгаалж чадахгуй байна”. АНУ-ын бусад орнуудын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байдагт БНАСАУ-ын болгоомжилж буй юм гэж Элчин сайд цохон тэмдэглэв. Хойд Африк болон Ойрхи-Дорнодын нилээд хэдэн орнуудад америкийн “ардчиллыг” дэлгэрүүлэх зорилготой АНУ-ын удирдлага дор хийсэн “Арабын хувьсгал” нь чухамдаа “өнгөт хувьсгал”юм гэдэгт Ким Ен Дже итгэлтэй байгаа аж. “Өнгөт хувьсгал” нь нийгмийн тогтворгүй байдал, улс төрийн эмх замбараагүй байдлыг дагуулсан. Элчин сайд мэдэгдэхдээ, Умард солонгос АНУ-ын дэлхийн ноёрхолд хүрэх эрмэлзлийг тооцон цөмийн тогтоон барих хүчийг бэхжүүлэн, хиймэл дагуул хөөргөхийг зогсоохгүй. БНАСАУ цөмийн заналхийлэл, хоригууд болон хаалтуудын үед байнга байдаг бөгөөд тус улсын тусгаар тогтнол, даян дэлхийн энх тайван болоод бүс нутгийн тогтовортой байдлыг хадгалахад нөлөөтэй өөрийн орны цөмийн тогтоон барих хүчийг бэхжүүлсээр байх болно гэж умардын дипломат мэдэгдэв.