Умард солонгос даваа гаригт бага зайны ээлжит пуужингаа хөөргөв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн удаа пуужин хөөргөсөн. Өмнөд солонгос умардынхны гурван өдрийн сургууллилтыг өдөөн хатгалга гэж дүгнээд байна. Үүний хариуд Сеул нь пуужингийн “Спайк” цогцолбороо байрлуулаад байна. Солонгосын нэгдлийн хэрэг эрхэлсэн төлөөлөгч Ким Хен Сок Умардынхны үйл ажиллагааг “харамсалтай” гэж нэрлээд, Пхеньяныг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээх хариуцлагын тухай сануулав.

Умард солонгосын үйл ажиллагаа нь АНУ болон Өмнөд солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын хариу арга хэмжээ гэдэгт итгэлтэй байна гэж ОХУ -ын ШУА -ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн ажилтан Евгений Ким ярьлаа. Солонгосын хойгийн байдал дээд зэргийн хурцадмал байдалд хүрээд байна. “Хоёр улс хоёулаа байнга бие биенээ өдөөн хатгаж байна гэж буруутгаж байна. Харамсалтай нь, үүнд бас үнэний тал бий. Гэхдээ Умард солонгосын талаас энэ нь бол өдөөн хатгалга бус, харин АНУ болон Өмнөдийн цэргийн хамтарсан сургуулилтын хариу. Гэтэл харин америкчууд одоо цэргийн сургуулилт явуулсан бол, тэнд харин тайван байх байсан.

Оросын шинжээчид эдгээр хөөргөлтүүдийн хэвшмэл шинжийн тухай ярьцгааж байна. Оросын ШУА- ийн эдийн засгийн хүрээлэнгийн Солонгос судлалын хөтөлбөрийн захирал Георгий Толерайн ярьж байгаагаар, нь Умард солонгосын эдгээр хөөргөлтүүд нь зүгээр л олон нийтэд “ бага зарлагаар” үр дүнтэй хүчийг харуулах гэсэн тоглоом ажээ. “Умардын заналхийллээс цочироо авсан дэлхийн болон өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эмзэг сонирхолуудыг овжин ашиглаж буй юм. Тиймээс Умардын харваж байгаа чавх бүр заналхийлэх юм. Хөлөг онгоцны эсрэг пуужингууд нь туйлын хэвшмэл зүйл юм. Тэдгээрийг олон улс орнууд хөөргөдөг бөгөөд энэ нь хэвийн гэж тооцогддох болсон.

Тэгсэн хэдий ч, Умард солонгос нь пуужин хөөргөхөөс өөр 2006, 2009 болон 2013 онуудад цөмийн туршилтуудыг явуулсан гэдгийг мартаж болохгуй. Дэлхийн хамтын нийгэмлэг Пхеньяны пуужин хөөргөж буй нь цөмийн зэвсгийг тээх хэрэгслийг туршиж байна гэж сэрэмжилж байна. Орос улс нь Умард солонгосыг 2005 онд гарсан Солонгосын хойгийн асуудлаарх яриа- хэлэлцээрийн ширээнд буцаж суухын төлөө дэс дараатай байр сууриа илэрхийлж байна.