Байгаль эдийн засгийн эсрэг байна. НҮБ -ын гаргасан тоо баримтаар, 21 –р зууны эхний үеийн байгалийн гамшигуудын хүн төрөлхтөнд учруулсан зарлага 2,5 их наяд долларт хүрчээ. Улс орнууд хувийн бизнестэй хамтран эрсдэлүүдийг бууруулж, байгалийн гамшигуудын уршгийг аль болохоор багасгах боломжтой юм гэж НҮБ –ын шинжээчид үзэж байна.

Одоо 56 оронд гарсан байгалийн гамшигийн эдийн засгийн тойм нь бүрэн хэмжээгээр тусггагдаагүй байна гэдгийг НҮБ- ын илтгэлд батлан хэлжээ. Нөгөөтэйгүүр, 2012 онд 310 гаруй байгалийн сүйрлүүд –газар хөдлөлтүүд, усны үер, хүчтэй салхины улмаас сая гаруый хүн хохирол амсчээ. Шинжээчдийн дүгнэж: байгаагаар, одоо үед эдийн засагт хүчтэй салхи болон хүчтэй газар хөдлөлтүүд нь илүүтэй хохирол учруулж байна. Гэтэл эрсдэлүүд нь бүрэн хэмжээгээр хараахан гарч ирээгүй тохиолдол ч бас бий. Жишээ нь, хүн төрөлхтөн томоохон солир юм уу, сүүлт одо унасны уршигтай хараахан тулгараагүй байна. Ингэхдээ Челябинскийн орчимд багахан солир унахад ямар их хэмжээний сүйрэл авчирсан тухай ярьж болох юм гэж Губкины нэрэмжит Нефть, хийн дээд сургуулийн профессор Александр Лобусев ийн ярьж байна: «Хүн төрөлхтөнд заналхийлж байгаа байгалийн үндсэн сүйрлүүд нь сансар болон дэлхийн дотоод энергитэй холбоотой. Сансрын үзэгдлүүд нь, юуны түрүүнд солирууд болон сүүлт однууд нь газар дээр унахын адил тэнгисийн усанд ч унах боломжтой. Энэ нь маш том цунами дагуулж мэдэх юм. Үүний уршиг маш их байна. Дотоод хүчний хувьд газар хөдлөлтүүд нь маш уршигтай цунами үүсгэж мэдэх юм. Хэрвээ ийм юм болвол хүн амын нягтралтай газруудад гарвал маш их тооны хүмүүс нэрвэгдэнэ» г7эж хэллээ.

Шинжээчийн үзэж байгаагаар, орчин үеийн соёл иргэншлийн өвчтэй цэгээр томоохон хүнд дэд бүтэцтэй хот суурин газрууд, болон АЦС мэтийн техникийн объектууд болж байна. Тэдгээр нь олон удаа сүйрлийн хүчийг нэмэгдүлнэ. Жишээ нь, японы “Фукусима” АЦС байна.

Орчин үеийн шинжлэх ухаан болон технологи нь байгалийн сүйрлийн эрсдэлүүдийг аль болох багасгахад чиглэгдэж байна. Гэвч хүн төрөлхтөн энэ чиглэлд хангалттай хүчин чармайлт тавихгуй байна хэмээн оросын шинжээч Борис Режабек үзэж байна: «Одоо орчин үеийн техникийн дэвшлээс хүний оюун ухаан хол байна. Техник нь нилээд хэмжээгээр системгүй, орон нутгийн чанартай нарийн зорилтуудын нөлөөн дор хөгжиж байна. Техник нь ердөө л хэрэгсэл юм . Өнөөдөр хамгийн гол зүйл бол улстөрийн нэгдмэл зориг санаа юм. Гэхдээ хүн төрөлхтөн дэндүү салангид байгаа. Орчин үеийн шинжлэх ухааны болон технологийн түвшинд хувьд хүн төрөлхтөн нь зарчмын хувьд байгалийн сүйрлүүдтэ тэмцэж чадах боловч, хэрэг дээрээ мухардаж буй юм» гэж хэлсэн.

Өнөөдөр шинжээчид байгалийн сүйрлүүдийг багасгах гурван замыг нэрлэж байна. Энэ бол урьдчилсан таамаг болон мэдээлэл, мөн байгалийн сүйрлүүдэд тэсвэртэй барилга байгууламжууд болон дэд бүтцийг барьж байгуулах. Гэхдээ мэргэжилтнүүдийн хүлээн зөвшөөрч байгаагаар, бизнесийнхэн одоогоор үүнд хөрөнгө оруулахад бэлэн бус байна. Харин эсрэгээр, аюулгүй байдалд хэмнэж байх нь олонтоо үзэгдэх болжээ. “Фукусима”- гийн осол нь шинжээчдийн үзэж байгаагаар, аюулыг дутуу үнэлж байгаа болон станцуудын удирдлагын эдийн засгийн илүү зардал гаргахыг хүсэхгүйтэй байгаатай холбоотой аж.

Умард солонгос ойрын зайны пуужин хөөргөв

БНАСАУ нь Япон тэнгисийн зүүн эргээс бага зайны бас нэгэн пуужин хөөргөв. Энэ тухай өмнөд солонгосын мэдээллийн Ренхап агентлаг ЗГ ын эх сурвалжийг иш татан уламжлав.

Өмнө уламжилж байснаар, бямба гаригт Япон тэнгисийн зүүн эргээс ойрын зайны гурван пуужин хөөргөсөн бөгөөд ням гаригт үүнийхээ ижил дахин нэг дуужин хөөргөсөн.

БХЯ -ны төлөөлөгч БХЯ- ны төлөөлөгч KN -02 “гадарга-гадарга “ангиллын 160 км хүртэл алсын зайны пуужин байсан уу, гэсэн асуултанд хариу өгөхөөс татгалзав. Сеулд явагдаж байгаа Өмнөд солонгос дахь гадаадын дипломат байгуулагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын хуралдаан дээр Өмнөд солонгосын ГХЯ- ны сайд Юн Бен Се даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ, Умардын солонгосын талаас явуулж байгаа өдөөн хатгалгын улмаас Солонгосын хойгийн байдал хурцадмал байдал нь үргэлжилсээр байна. Солонгосын нэгдлийн сайд Рю Киль Же өнөөдөр умардын эрх баригчдыг өдөөн хатгалгаагаа зогсоож, яриа хэлэлцээрийн ширээний ард эргэж ирэхийг уриалав.