Умард солонгос нэг хоногийн дотор ойрын зайны хоёр дахь пуужингаа хөөргөсөн тухай “Енхап” агентлаг Өмнөд солонгосын БХЯ -ны төлөөлөгчийг иш татан уламжилжээ. Пуужинг орон нутгийн цагаар 16:00-17.00 /Гринвичийн цагаар 7.00-8.00/ цагт умард солонгосын Япон тэнгисийн зүүн эргээс хөөргөсөн гэж үзэж байна. Үүний өмнө даваа гаригт агентлаг нь БНАСАУ-ыг бага радиусын ээлжит пуужингаа хөөргөх гэж байгаа тухай уламжилсан. Өмнөд солонгосын ЗГ нь БНАСАУ ын эрх баригчдад Солонгосын хойгийн байдлыг улам хурцатгаж байгаа өдөөн хатгалгаануудаа зогсоохыг уриалсан.

БНАСАУ бага зайны пуужингуудыг гурав дахь өдрөө хөөрөгж байна. Ням гаригт бага радиусын нэг пуужин хөөргөсөн, гэтэл үүний урд өдөр буюу бямба гаригт гурван пуужин хөөргөжээ. Умард солонгосын мэдээллийн ЦТАК агентлаг мэдэгдэлдээ, Умардын пуужин нь цэргийн төлөвлөгдсөн сургуулилтуудын нэг хэсэг гэжээ.