БНАСАУ нь Япон тэнгисийн зүүн эргээс бага зайны бас нэгэн пуужин хөөргөв. Энэ тухай өмнөд солонгосын мэдээллийн Ренхап агентлаг ЗГ ын эх сурвалжийг иш татан уламжлав.Өмнө уламжилж байснаар, бямба гаригт Япон тэнгисийн зүүн эргээс ойрын зайны гурван пуужин хөөргөсөн бөгөөд ням гаригт үүнийхээ ижил дахин нэг дуужин хөөргөсөн.

БХЯ -ны төлөөлөгч БХЯ- ны төлөөлөгч KN -02 “гадарга-гадарга “ангиллын 160 км хүртэл алсын зайны пуужин байсан уу, гэсэн асуултанд хариу өгөхөөс татгалзав. Сеулд явагдаж байгаа Өмнөд солонгос дахь гадаадын дипломат байгуулагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын хуралдаан дээр Өмнөд солонгосын ГХЯ- ны сайд Юн Бен Се даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ, Умардын солонгосын талаас явуулж байгаа өдөөн хатгалгын улмаас Солонгосын хойгийн байдал хурцадмал байдал нь үргэлжилсээр байна. Солонгосын нэгдлийн сайд Рю Киль Же өнөөдөр умардын эрх баригчдыг өдөөн хатгалгаагаа зогсоож, яриа хэлэлцээрийн ширээний ард эргэж ирэхийг уриалав.