АНУ ын Төрийн департамент 2014 онд Умард солонгостой “ тус улсын байдлыг олон улсын түвшинд “ сайжруулахад чиглэгдсэн яриа хэлцэлийг өргөжүүлэх төлөвтэй байна гэж Төрийн департаментын илтгэлд өгүүлжээ. Уг баримт бичигт төрийн департамент Солонгосын хойгийн асуудлаар болон тус улсын цөмийн хөтөлбөр хийгээд уран баяжуулах асуудлаар хоёр талын нилээд хэдэн уулзалтуудыг явуулахаар төлөвлөж байгаа тухай тэмдэглэжээ. Америкийн хэвлэлд тус улсын ийм маягийн улстөрийн бодлого нь Өмнөд солонгосын байр суурьтай адил бөгөөд өнөөдөр эрх баригчид умард солонгосын эрх баригчдыг өдөөн хатгалгаа зогсоож, яриа хэлэлцээрийн ширээнд буцаж суухыг уриалжээ. Пхеньян бямба гаригт Япон тэнгисийн зүүн эргээс ойрын зайны гурван пуужин тавьсан бөгөөд ням гаригт бас нэгийг хөөргөжээ.