Хятадын эрх баригчид гадаадад жуулчилж байгааа хятадын жуулчдын ”соёл иргэншилд” анхаарлаа хандуулав. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян 5-р сарын 16 –нд хятадын жуулчдад хандаж гадаадын орнуудад биеэ зөв авч явахыг уриалжээ. Түүнчлэн тэр хятадын эерэг дүрийг дэлгэрүүлэх шаардлагатай байгаа тухай цохон тэмдэглжээ. Ван Ян эдгээр зөвлөмжүүдийг БНХАУ –ын Төрийн зөвлөлөөс зохион явуулсан Жуулчлалын шинэ хуулийг хэрэгжүүлэх тухай телевизийн бага хурлын үеэр хэллээ гэж Синьхуа уламжилжээ.

Арван жилийн өмнө гадаад орнуудад хятадын жуулчид нь бараг таардаггүй байв. Өнөөдөр энэ үндэстэн дэлхийн хамгийн сайхан дурсгалт газруудыг үзэж, Хятадаас хамаагүй бага үнэтэй люкс зэрэглэлийн бараа таваарыг хэрэглэдэг болоод байна. Статистикийн мэдээгээр, 2012 онд Хятадын жуулчид жуулчлалд дээд хэмжээний 102 тэрбум долл. заржээ. Олон улсын аялал жуулчлалын байгууллагын урьдчилсан таамгаар, гадаадад аялаж байгаа хятадуудын тоо 2010 онд 10 саяаас 2013 онд 83 сая хүртэл өсчээ. 2015 он гэхэд 100 сая хятад игэд дэлхийн улс орнуудаар аялана.

Хятадын жуулчдыг тэр бүр улсуудад хүлээж авдаггүй байна. Хэрвээ тэднийг урьдын адил соёлгүй, бүдүүлэг, дээрэнгүй зантай байх юм бол энэ тус улсын нэр хүндэд нөлөөлнө. Гадаадын аялал жуулчлал нь хятадын хувьд “зөөлөн хүчийг” нэмэгдүүлэх нэг хэсэг болж мэдэх юм. “Тайландад хаягдагсад” инээдмийн кино гарсны дараа хятадын хэдэн арван мянган жуулчид нь Тайландын Чиангмай хотын баялаг түүх, соёлын хөшөө дурсгалт газрууд руу шуурсан. Эхлээд орон унтгийн хүмүс ийм их жуулчин ирэхэд баярлацгааж байсан, учир нь хятадын жуулчид тайландад багагуй ашиг орж байна. Гэвч орон нутгийн оршин суугчид тайчууд болон хятадуудын хоорондын “соёлын ялгаанд” сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж эхэлсэн юм.

Тайландын англи хэл дээр хэвлэгдэн гардаг “The National” сонинд нутгийн Vinit Chavala гэгч орон нутгийн иргэдийн хятадын жуулчдад дургүй болсон гол гомдлуудыг томъеолжээ. Тэрбээр БНХАУ ын жуулчид нь ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа усаа татдаггүй, автомашин болон унадаг дугуйгаар явахдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг, хог тарьдаг, гудамж талбай хаа явсан газраа цэрээ хаядаг, дугаар баримтлахгуй урдуур дайрахыг оролддог, олон нийтийн газарт хүүхдээ хамаагүй бие засуулдаг, англи хэлээр муу ярьдаг зэрэг нь харилцахад хүнд байдаг. Түүнээс гадна нутгийн иргэдэд хятадууд бүддийн шашны сүмд богино өмдтэй очдог бөгөөд сүм хийдэд дэггүй байдал гаргадаг гэжээ. Тэр ч бүү хэл Чиангмаед ирж байгаа хятадууд нь тэднийг эх орон нэгтнүүд нь алмайруулж байгаа тухай ч мэдэгджээ.

Зарим нэг хятадын иргэд өөрийн хувийн соёлын доогуур түвшингээ харуулдаг гэдгийг Ван Ян саяхны телевизийн бага хурал дээр хүлээн зөвшөөрчээ. Түүнимй ярьснаар, жуулчид орон нутгийн уламжлал ёс заншилд зохих хүндэтгэл үзүүлдэггүй нь хятадын гадаадад жуулчилж байгаа бүх жуулчдын нэр төрд муугаар нөлөөлж байна. Тэрээр холбогдох байгууллагуудыг хятадын жуулчдын соёлгүй байдалтай тэмцэж, нийгмийн болон нийтийн дэг журмыг сахиж, тэднийг хүлээж авч байгаа улс орнуудын ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэхийг уриалжээ.

 

Хятадын эрх баригчид нийтийн аялал жуучлал урьдын адил соёлгүй, бүдүүлэг байдлаар үргэлжлэх юм бол утс улсын нэр хүндэд муугаар нөлөөлнө гэдгийг ойлгож байна. Харин одоо гадаад руу жуулчлах нь Хятад улсын “зөөлөн хүчний“ нэг хэсэг болж мэдэх юм. Эсвэл энэ нь дэлхийн бусад орнуудад хятадын эсрэг нөлөөг нэмэгдүүлж мэдэх юм.