Хятадад шувууны ханиадны улмаас /H7N9 вирус / гэрийн шувуу үржүүлэх аж ахуйнууд 400 тэрбум юаний алдагдалд хүрээд байна гэж орон нутгийн ХМХ-үүд даваа гаригт албан эрх баригчдыг иш татан уламжилжээ. Хамгийн гол шалтгаан нь халдвар гарсан дүүргүүдэд шувуунуудыг утсгах бус, харин хэрэглэгчид шувуунаас татгалзах болсноос юм. Үүний дүнд энэ бүтээгдэхүүний хэрэглээ рэс буурч, үүний улмаас ажилгүйдэл эрс нэмэгджээ. Хятиад улсад 2013 оны хавар шувууны ханиад гарсны улмаас албан ёсны мэдээгээр, 130 хүчин хүн өвчилсний 35 нь нас баржээ. БНХАУ ын ЭМЯ ны төлөөлөгч Ван Цзунлигийн мэдэгдснээр, төрийн байгууллагууд шувууны махыг хэрхэн хэрэглэх тухай үлгэр жишээ үзүүлж ” хэрхэн зөв хүнс бэлтгэх тухай “ харуулах ёстой гэв.