Москвагийн олон улсын худалдааны төвд Дэлхийн АЦС-ын операторуудын холбооны /ДАЦСОХ/ ерөнхий ассамблейн чуулган өнөөдөр ажлаа эхлэв. Чуулган гурван чиглэлээр хуралдаанаа явуулна. Үүнд : “Фукусимагийн сургамжийг судлахад”, “Бат бэх суурин дээрх бүтээн байгуулалт” болон “ Цөмийн аюулгүй байдал - ДАЦСОХ ны гол зорилт” байх болно гэж Олон улсын байгууллагын Москвагийн бүс нутгийн төвийн хэвлэлийн албанаас уламжилжээ. Хооёр хоног үргэлжлэх уг арга хэмжээгээр дараагийн хоер жилд тус байгууллагыг тэргүүлэх шинэ ерөнхийлөгчийг сонгох юм. Ассамблейн ажилд “Росатом” –ын тэргүүн Сергей Кириенко, холбооны одоогийн ерөнхийлөгч Владимир Асмолов, АЦС ашигладаг байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Мөн Москвад албан ёснй айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа МАГАТЭ -гийн ерөнхий захирал Юкия Аманог үг хэлнэ гэж хүлээж байна. Эл холбоо нь 1989 онд байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад АЦС ашигладаг дэлхийн бүх орон орж байна.