Тунисийн ерөнхий сайд Али аль-Арейд нь ням гаригт Тунисд эмх замбараагүй байдлыг өдөөсөн салафитийн “Ансар аш-Шариа” бүлэглэлийг террористуудтай холбоотой гэж буруушаав. Энэ тухай “Франс пресс”агентлаг орон нутгийн телевизийн сувгаар дамжуулсан ерөнхий сайдын мэдэгдэлийг иш татан уламжилжээ. Аль-Арейдын ярьснаар, “Ансар аш-Шариа” нь терроризмтэй холбогдсон хууль бус байгууллага гэжээ. Ингэхдээ чухам ямар террорист байгуллагатай холбоотой болохыг тодуулаагүй аж.

“Ансар аш-Шариа” салафитийн бүлэглэлийнхэн болон хэв журам хамгаалагч хүчнийхний хоорондын сөргөлдөөн ням гаригт тус бүлэглэлийн удирдагчид хүчирхийлэлд уриалсны дараа эхлэсэн. Өмнө нь тунисын эрх баригчид “Шариатын хамгаалагчдад” Кайранд олон мянган хүн оролцсон конгресс зохион байгуулахыг хориглосон, үүний дараа хөдөлгөөний удирдагчид засгийн газарт “ариун дайн” хийхээр сүрдүүлсэн. Үүнээс хойш Тунисын сөргөлдөөн гарч байгаа газруудыг тус улсын ДХЯ бүрэн хяналтандаа аваад байгаа тухай мэдэгдсэн.