Өмнөд солонгос Умард солонгосыг өөрийн шинэ пуужингуудыг хөөргөхөд блэтгэж байна гэж өмнөдийн БХЯ ны төлөөлөгч Ким Мин Сок мэдэгдэв. Өмнө мэдээлж байснаар, Пхеньян бямба гаригт Япон тэнгисийн өөрийн зүүн эргээс ойрын азйны гурван пуужинг хөөргөсөн бөгөөд ням гаригт үүнтэй адил бас нэгийг хөөргөжээ. БХЯ ны төлөөлөгч KN -02 “гадарга-гадарга “ангиллын 160 км хүртэл алсын зайны пуужин байсан уу, гэсэн асуултанд хариу өгөхөөс татгалзав. Сеулд явагдаж байгаа Өмнөд солонгос дахь гадаадын дипломат байгуулагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын хуралдаан дээр Өмнөд солонгосын ГХЯ- ны сайд Юн Бен Се даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ, Умардын солонгосын талаас явуулж байгаа өдөөн хатгалгын улмаас Солонгосын хойгийн байдал хурцадмал байдал нь үргэлжилсээр байна. Солонгосын нэгдлийн сайд Рю Киль Же өнөөдөр умардын эрх баригчдыг өдөөн хатгалгаагаа зогсоож, яриа хэлэлцээрийн ширээний ард эргэж ирэхийг уриалав.