ОХУ ын АЗ-ийн нарийн бичгийн дарга Николай Патрушев даваа гаригт АНУ руу мордоно. Айлчлалын явцад тэр АНУ ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Томас Донилонтой яриа-хэлэлцээр хийнэ. Түүнчлэн олон улсын тулгамдсан асуудлууд болон хоёр талын хамтын ажиллагааны тухай хэлэлцэн ярилцана гэж “Интерфакс” агентлаг мэдээллийн эх сурвалжийг иш татан уламжилжээ. ОХУ ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков 5-рс арын 15 нд сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Патрушевын АНУ –ад хийх айлчлалынхаа үеэр ОХУ -ын ерөнхийлөгч Владимир Путины ерөнхийлөгч Барак Обамагийн захидлын хариуг дамжуулж магадгүй гэсэн. Илгээлтийн агуулга нь шинэ үр бүтээлтэй уур амьсгалтай гэж Ушаков цохон тэмдэглэв. 5-р сарын 17-нд ОХУ ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, Путины Обамагийн захидлын хариу хараахан бэлэн болоогүй байна, гэхдээ Патрушевын АНУ –ад хийх айлчлал ямаоч тохиолдолд болно гэжээ.

4-р сарын 15 нд АНУ -ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Томас Донилон Путинд Обамагийн илгээлтийг дамжуулсан. Ушаковын тэр үед тэмдэглэж байснаар Кремль тэрхүү илгээмжийг нилээд үнэлжээ. ОХУ ын ерөнхийлөгчийн зөвлөхийн ярьснаар, уг илгээмж нь “ цэрэг –улстөрийн салбарын тулгамдсан асуудлууд, тухайлбал, ПДХ систем болон цөмийн зэвсгийн” шийдвэрлэх асуудлуудыг хамарчээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн хариу нь ПДХ системийн тулгамдсан асуудлаар болон хоёр орны тусгай албууд нь хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай утгатай байх юм гэж Ушаков уламжилжээ.