Орос улс болон АНУ Башар Асадын хувь заяаг сирийн ард түмэн шийдвэрлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөв.Энэ тухай ОХУ- ын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров “Российская газета-сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэгэлв. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Москвад Асадын хувь заяаны тухай асуудалд раиулахдаа, сирийн ард түмэн шийдэх ёстой гэж хариулсныг сануулав. Оросын тал ийм байр суурийг зөвшөөрч байгаа гэж лавров цохон тэмдэглэв. ОХУ ын ГХ ийн сайд 2012 оны 6 –р сарын 30 нд Женевт “шилжилтийн үе нь төрийн инститүцүүдийг хадгалсны дүнд явагдах ёстой “гэж тод томруун заасан гэдгийг сануулав. Лавров ярихдаа, АНУ –ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Иран улсыг оролцох боломжтой талаар ярилцсан гэв. Айлчлалын үеэр талууд 5-р сарын сүүл гэхэд Сирийн асуудлаар бага хурал зохион байгуулах шаардлагатай байгаа тухай тохиролцсон. Лавровын ярьснаар, Москва өнгөрсөн зун Женевт уулзалтанд оролцсон бүх төлөөлөгчдийг уг бага хуралд урьж оролцуулах ёстой, ингэхдээ Иран улс үүнд оролцохгуй бол арга хэмжээ нь амжилтанд хүрэхгүй. Тэрбээр нэг жилийн өмнө Женевт иран болон Саудын Араб оролцоогүй гэдгийг сануулав. Бага хуралд сирийн сөрөг хүчнийхний бүх бүлэглэлүүд, ялангуяа, гадаадад үйл ажиллагаагаа явуулж байгаа бүлгүүдимйн төлөөлөгчид оролцох ёстой гэж Лавров онцлон тэмдэглэв.