ОХУ-ын бүх нутгаар Олон нийтийн телевиз нэвтрүүлгээ эхлэх гэж байна. Олон нийтийн зарчмууд дээр суурилсан холбооны шинэ суваг телевиз нь ОХУ-ад үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Уг телевиз өнөөдөр кабелийн, хиймэл дагуулын бүх операторууд болон телевизийн сүлжээгээр автоматаар үнэ төлбөргүй гарч ирэх юм. Олон нийтийн телевизийн ерөнхий захирал Анатолий Лысенко сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, уг суваг нь “гэгээрлийн үйл ажиллагаа явуулах бөгөөд нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх шинэ талбар болох ёстой төдийгүй эрх баригчид болон иргэдийн хооронд шууд харилцах нээлттэй хэрэгсэл байх юм” гэжээ. Телевиз ирэх 9 сараас бүрэн хэмжээгээр ажиллана.